АНУ-ын Төрийн Департмент, Мэдээлэл Лавлагааны Албаны Бүс хариуцсан ажилтан Пэг Валтер “Америкийн номын сангуудын өнөөгийн төрх, чиг хандлага” сэдвийн дор 2015 оны 5-р сарын 18-ны өдрийн 11 цагаас Монголын номын санч, мэдээллийн ажилтнуудтай уулзалт, ярилцлага хийх гэж байна.
Уулзалтыг Монгол дахь АНУ-ын ЭСЯ, Мэдээлэл зүйч, номын санчдын “Номын далай” нийгэмлэг, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан, Америкийн соёл мэдээллийн төв хамтран зохион байгуулж байна.
АНУ-ын номын сангуудын сүүлийн үеийн дүр төрх, чиг хандлага болон тренд үйлчилгээ, технологийн талаарх мэдээллийг олж авч болох нээлттэй уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Сонирхсон хэн бүхэнд нээлттэй.
УУЛЗАЛТ: Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын Төв Номын Сангийн Хөтөлбөрийн танхимд болно.
УТАС: 70116809, 70115703