Монголчуудын оюун санааны уналт ба Номын сан

 

/Эрдэнэт хотын номын сангийн тухай/

Монголд социализм нурлаа. Нийтийн сэтгэлгээ задарлаа. Оюун санааны эрх чөлөө ирлээ. Хүн бүр өөр, өөрийнхөөрөө хэлж, бичиж, хийж бүтээх эрх чөлөө. Эрх чөлөөтэй болсоор хоёр арван өнгөрлөө. Гэтэл эрх чөлөө, бидний амьдралд юу өгөв? Ямар өөрчлөлт авчирав? Яахав, материаллаг талаас нь авч үзвэл хүмүүс хувийнөмчтэй, худалдаа наймаатай гэхчлэн цөмөөрөө биш юм гэхэд цөөнхи нь ч атугай амьдрал ахуйгаа дээш татсан л биз. Тэгвэл эрх чөлөө, бидний оюун санааны амьдралд юу өгөв? Ямар өөрчлөлт авчирав?

Уншигч болоход тань туслах 10 алхам

 

Ном уншдаг, номын тухай ярилцдаг, ном бичдэг хүний тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч ямар номноос эхэлж унших, ямар сэдвээр унших, унших номоо яаж сонгохоо мэдэхгүй олон залуучууд байгаа төдийгүй сардаа нэг хоёр номноос хэтэрдэггүй уншигчид ч байна. Тэд ном унших хэрэгтэй гэдгийг мэддэг боловч өдөр тутмын хэрэглээ болгож чаддаггүй. Та ч бас “за дараа завтай болохоороо” хэмээн хойшлуулсаар байгаа бол дараах хэдхэн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Таны өмнө цоо шинэ ертөнц нээгдэх болно.

Хүүхдийнхээ унших номыг хэрхэн зөв сонгох вэ?

Хүүхдээ ном унших дуртай болгохын тулд эхлээд сонирхолыг нь татах номыг сонгож өгөх шаардлагатай болдог.

Тэрхүү сонирхол татахуйц номыг сонгохдоо дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

Номоор дамжуулан мэдэхгүй зүйлээ мэдэж авах сэтгэл ханамж нь хоол юм уу, шинэ хувцасны өгдөг баяр хөөрөөс өөр эрэмбийн аз жаргал

БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гынхе бага, дунд ангид байхдаа дайн тулаантай зохиолд дурлах болжээ. Ямар сайндаа л “хичээл орж байх үеэр бушуухан гэртээ хариад номоо уншихсан гэсэн яарах өвчинд нэрвэгд”-эж байх вэ. Номонд дурлах, шимтэх гэж чухам үүнийг л хэлэх байх. А.Дюмагийн “Шадар гурван цэрэг” романыг унших болгондоо хөөрөл догдлолд автдаг агаад хэдэн удаа…

Номыг бүтээлчээр уншихын ач тус, үр дүн

Ном унших зөвлөгөөний хоёр дахь цувралаар “Номыг хэрхэн үр бүтээлтэй унших” тухай хүргээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Гурав дахь цувралаа удааж оруулсанд өршөөгөөрэй. Ер нь ном гэж юу вэ? Харахад зүгээр л нэг цаас мэт боловч хэнээр ч, юугаар ч орлуулашгүй ховорхон нөхөр! Ном минийх болсон цагаас эхлэн өмч болно. Харин уншсан цагаас эхлэн баялаг болно… Өмчийг баялах болгох та биднээс л хамаарна. Бүх зүйл өөр өөрийн гэсэн үүрэгтэй, үнэ цэнэтэй. Үнэ цэнийг бүтээхийн тулд яах гэж бүтээгдсэн зорилгыг бодох хэрэгтэй!

Хүмүүс “төөрсөн ой”-гоосоо гарахын тулд ном уншиж, номын санд суух хэрэгтэй

Наху гүний тулаан буюу Чингис хааны Наймантай хийсэн тулалдааныг түүхч О.Сүхбаатар, Х.Шагдар, Го. Аким, Ж.Базарсүрэн нар судлан өөрсдийн дүгнэлт, тайлбар сэлтийг хийсэн байдаг. Тэгвэл уг тулааны талаар судалдаг бас нэгэн судлаач гарч ирсэн нь Дархан-Уул аймгийн өндөр настан Гэлэнхүүгийн ПҮРЭВ ажээ. Г.Пүрэв нь Дархан хотод насаараа хөдөлмөрийн багш хийсэн бөгөөд одоо тэтгэвэртээ сууж, түүх сонирхдог ажээ.…