Дурлах, зүүдлэх, унших гурав адилхан буюу уншигчийн арван эрх

Бидний багад эцэг эхчүүд ном их уншлаа гэж загнадаг байж билээ. Ялангуяа орондоо ном аваад шургавал нүд муудна хэмээнэ. Тэгэх тусам нь улам л уншдаг байлаа. Идэхийг хориглосон жимс  хамгийн амттай нь байдаг гэгч л болж байж дээ, одоо бодоход. Арван таван наст капитан, Капитан Грантын хүүхдүүд, Монте Кристо гүн, Морь унасан толгойгүй хүн гэж адал явдал хөөж, овоо хөөрхөн хүүхэд шиг эхэлснээ Ги де Мопассаны өгүүллэгүүд, Бальзак, Хюгог хүртэл уншчихдаг байлаа. “Мянга нэгэн шөнийн үлгэр” гэж уншиж болдоггүй, том хүний ном байдаг гэж сонсуутаа нэгнээсээ сурагласаар байж олоод уншчихна. Харин багшийн заавал уншаарай гэсэн номыг унших тун дургүй.

Тэр үед бид сайн муу ном, сайхан муухай зохиолч гэж бодож ч байсангүй, үзэл санаа, өгүүлэмж зохиомж нь юу юм бол энэ тэр гэж толгойгоо гашилгаж ч байсангүй, зүгээр л номын ертөнцөд яваад орчихдог, тэндээ жаргаж байгаад л гараад ирдэг байж.

Номын сангийн тавилга, тоног төхөөрөмж

НОМЫН ТАВИУР Модон тавиур: Захиалгаар, номын сангийн онцлог, зай талбайд тохируулан хийнэ. Төмөр тавиур: Захиалгаар нийлүүлнэ. Үзэсгэлэнгийн тавиур: Шинэ ном, сэтгүүлийн үзэсгэлэн гаргах тавиур ЛАВЛАГААНЫ ШИРЭЭ УНШИГЧИЙН ШИРЭЭ, САНДАЛ КАТАЛОГИЙН ШҮҮГЭЭ

Цахим номын сан

ЦАХИМ НОМЫН САН Байгууллага хувь хүмүүст зориулсан цахим номын сан үүсгэж, эхлүүлж өгнө. Цахим номын сангийн програм хангамж Номын сангийн сан хөмрөг (Номыг цахим хэлбэрт шилжүүлж өгөх) Интернэтэд байршуулах (Зөвхөн өөрөө хандах, эсвэл хэсэг бүлэг хүмүүст, нийт хүмүүст харагдахыг сонгож болно. НОМЫН САНГИЙН АВТОМАТЖУУЛАЛТЫН ПРОГРАМ Байгууллагын номын санг автоматжуулах програм хангамж нийлүүлнэ. Тухайн байгууллагын онцлогт…