Дурлах, зүүдлэх, унших гурав адилхан буюу уншигчийн арван эрх

Бидний багад эцэг эхчүүд ном их уншлаа гэж загнадаг байж билээ. Ялангуяа орондоо ном аваад шургавал нүд муудна хэмээнэ. Тэгэх тусам нь улам л уншдаг байлаа. Идэхийг хориглосон жимс  хамгийн амттай нь байдаг гэгч л болж байж дээ, одоо бодоход. Арван таван наст капитан, Капитан Грантын хүүхдүүд, Монте Кристо гүн, Морь унасан толгойгүй хүн гэж адал явдал хөөж, овоо хөөрхөн хүүхэд шиг эхэлснээ Ги де Мопассаны өгүүллэгүүд, Бальзак, Хюгог хүртэл уншчихдаг байлаа. “Мянга нэгэн шөнийн үлгэр” гэж уншиж болдоггүй, том хүний ном байдаг гэж сонсуутаа нэгнээсээ сурагласаар байж олоод уншчихна. Харин багшийн заавал уншаарай гэсэн номыг унших тун дургүй.

Тэр үед бид сайн муу ном, сайхан муухай зохиолч гэж бодож ч байсангүй, үзэл санаа, өгүүлэмж зохиомж нь юу юм бол энэ тэр гэж толгойгоо гашилгаж ч байсангүй, зүгээр л номын ертөнцөд яваад орчихдог, тэндээ жаргаж байгаад л гараад ирдэг байж.

Монголчуудын оюун санааны уналт ба Номын сан

 

/Эрдэнэт хотын номын сангийн тухай/

Монголд социализм нурлаа. Нийтийн сэтгэлгээ задарлаа. Оюун санааны эрх чөлөө ирлээ. Хүн бүр өөр, өөрийнхөөрөө хэлж, бичиж, хийж бүтээх эрх чөлөө. Эрх чөлөөтэй болсоор хоёр арван өнгөрлөө. Гэтэл эрх чөлөө, бидний амьдралд юу өгөв? Ямар өөрчлөлт авчирав? Яахав, материаллаг талаас нь авч үзвэл хүмүүс хувийнөмчтэй, худалдаа наймаатай гэхчлэн цөмөөрөө биш юм гэхэд цөөнхи нь ч атугай амьдрал ахуйгаа дээш татсан л биз. Тэгвэл эрх чөлөө, бидний оюун санааны амьдралд юу өгөв? Ямар өөрчлөлт авчирав?

Уншигч болоход тань туслах 10 алхам

 

Ном уншдаг, номын тухай ярилцдаг, ном бичдэг хүний тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч ямар номноос эхэлж унших, ямар сэдвээр унших, унших номоо яаж сонгохоо мэдэхгүй олон залуучууд байгаа төдийгүй сардаа нэг хоёр номноос хэтэрдэггүй уншигчид ч байна. Тэд ном унших хэрэгтэй гэдгийг мэддэг боловч өдөр тутмын хэрэглээ болгож чаддаггүй. Та ч бас “за дараа завтай болохоороо” хэмээн хойшлуулсаар байгаа бол дараах хэдхэн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Таны өмнө цоо шинэ ертөнц нээгдэх болно.

Хүүхдийнхээ унших номыг хэрхэн зөв сонгох вэ?

Хүүхдээ ном унших дуртай болгохын тулд эхлээд сонирхолыг нь татах номыг сонгож өгөх шаардлагатай болдог.

Тэрхүү сонирхол татахуйц номыг сонгохдоо дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

Дэлхийн топ бестселлэр номууд ямар хугацаанд бичигдсэн бэ?

Шилдэг ном бичихийн тулд зохиогчийн зүгээс олон хүчин зүйлийг шаардаг бөгөөд тэдний нэг нь номоо бичиж дуусахад хэдэн ч жилийн хугацаа зарцуулж магадгүй байдаг.