Ерөнхий сайд үндэсний номын сангийн шинэ барилгын гүйцэтгэлтэй танилцав

2019.04.23 Өнөөдөр Дэлхийн номын өдөр. Дэлхийн 100 гаруй оронд 1995 оноос хойш тэмдэглэх болсон энэ өдрийг Монгол Улс хамгийн ажил хэрэгчээр тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн бүрэлдэхүүний хамт Монголын үндэсний номын сан (МҮНС)-гийн үйл ажиллагаатай танилцав. Эхлээд 1951 онд ашиглалтад орсон одоогийн 3 давхар байраар орж, Монгол Улсын ном хэвлэлийн төв байгууллагын үйлчилгээний…

ИФЛА алсын хараа

Номын сангийн олон улсын холбоо (ИФЛА)  алсын хараагаа тодорхойлжээ.

ИФЛА-н алсын хараа тодорхойлох хэлэлцүүлэгт 190 орны 31000 гаруй оролцогчид санал бодлоо илэрхийлснийг нэгтгэж дараах баримт бичгийг боловсруулжээ.…

Ерөнхий номын санч гэж хэн бэ?

Монголын номын сангуудын зарим төлөөлөл 2018 оны 06 сарын 09-20-ны өдрүүдэд АНУ-н төрийн департменээс хэрэгжүүлдэг,  олон улсын зочин манлайлагчийн хөтөлбөрт (IVLP) хамрагдаж АНУ-н номын сангууд, номын сангийн холбоод, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлаад ирлээ. Монголын номын сангуудын консорциум санаачлан хүсэлт гаргаж АНУ-н элчин сайдын яам, БСШУСЯ дэмжсэнээр энэ хөтөлбөр хэрэгжих боломж бүрдсэн юм.…

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ

Илтгэгч: Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн номын санч Б.ДОЛГОРЖАВ B.Dolgorjav84@gmail.com Оршил Монгол улсын хэмжээнд 1509 номын сан байгаагийн 817 нь буюу 54,1 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн бүтцийн нэг хэсэг болон 820 номын санч 47991 багш 572752 сурагчдад[1] номын сангийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн номын санч нь “Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн үлгэрчилсэн дүрэм”[2]-дагуу…

Хориотой ном

Монголын номын сангуудын консорциум (МНСК)-ын зүгээс гишүүддэ зориулсан сургалтыг сар бүр хийдэг. Энэ нэгдүгээр сарын сургалтыг 2018.01.18-ны өдөр АНУ-н ЭСЯ-тай хамтран Улаанбаатар хотын төв номын санд зохион байгуулсан.

Уг сургалтад Бээжин дэх АНУ-н ЭСЯ-ны мэргэжилтэн Жон Д Амикантонио оролцож “Номын сан ба олон нийтийн харилцаа”, “Номын сан дахь бүтээлч орон зай”, “Номын сангийн менежмент ба лавлагааны үйлчилгээ” сэдвийн хүрээнд лекц уншиж, Монголын номын санчидтай санал бодлоо хуваалцлаа.

Уг сургалтын үед яригдсан нэг сэдэв бол Banned book буюу хориотой номын тухай ойлголт юм.…

Номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд үйлчилгээний нэр төрөл нөлөөлөх нь

Үйлчилгээний хүртээмж нь номын сангаас үзүүлж буй үйлчилгээг уншигч авч чадаж байгаа эсэхээр илэрхийлэгдэнэ. Номын сангийн зүгээс хэдий сайн чанартай үйлчилгээг нэвтрүүлсэн ч түүнийг олон уншигч хүртэх боломжгүй бол энэ нь төдийлөн үр дүнгүй ажил болж хувирна. Үйлчилгээний хүртээмжийн судалгааг хийснээр хаана юуг анхаарч ажиллах арга замыг шийдэхэд туслах юм.   Зургийг:  https://www.victoriaharbour.com.au/play-here/amenity-library-at-the-dock