ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ

Илтгэгч: Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн номын санч Б.ДОЛГОРЖАВ

B.Dolgorjav84@gmail.com

Оршил

Монгол улсын хэмжээнд 1509 номын сан байгаагийн 817 нь буюу 54,1 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн бүтцийн нэг хэсэг болон 820 номын санч 47991 багш 572752 сурагчдад[1] номын сангийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн номын санч нь “Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн үлгэрчилсэн дүрэм”[2]-дагуу ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр дамжуулан сургалтыг дэмжих, танин мэдэхүйг хөгжүүлэх, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдрах ухаанд сургах зорилгоор номын сангийн агуулга, хэлбэрийг баяжуулах, төрөл бүрийн соёл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу номын сангийн фондын бүрэн бүтэн байдлыг хариуцах, шаардлагатай ном, хэвлэлийг сэргээн засварлах, хүүхэд, залуучуудын оюуны хэрэгцээг хангахуйц ном хэвлэлийн бүтээгдэхүүн /CD, VCD, DVD, видео бичлэг болон аудио визуал материал г.м/-ийг худалдан авах, нөхөн бүрдүүлэх, номын сангийн үйлчилгээг автоматжуулах, мэдээллийн технологийг нэвтрүүлэх, мэдээллийг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх, уншигчдын олон талт сонирхолыг судалсны үндсэн дээр ном бүрдүүлэлтийн ажлыг зохион байгуулах, уншигчдад ном хэвлэлийн хэвлэмэл болон цахим бүтээгдэхүүнийг ашиглах талаар чадвар, дадлага эзэмшүүлэх, туслалцаа үзүүлэх, багш сурагчдад соёл боловсрол мэдээллийн төв байх гэх мэт олон төрлийн үүрэг хүлээн олон талд хувьсаж ажиллах нь ЕБС-н номын сангийн хүний нөөцийн онцлог нь болно. Энэхүү онцлогт ажиллаж буй номын санчдын амжилтаас ЕБС-н номын сангийн амжилт шалтгаалдаг. Амжилтыг дээрх үүргүүдийг биелэгдсэн эсэх гүйцэтгэлээр нь номын санчид ажлаа хэрхэн хийж вэ гэдгийг тодорхойлж, гүйцэтгэл  дутуу байвал хэрхэн сайжруулах тухай арга хэмжээ авах учир үнэлгээг хэрхэн үнэн зөв хийгдэж буй талаар судалж, цаашид хэрхвээс зохилтой болохыг өгүүлэхийг санал дэвшүүлэн гарц олохыг хичээлээ.

Үндсэн хэсэг

Үнэлгээ нь: ажилтны үйл ажиллагаа, мэргэжлийн төвшин болон сурч боловсрох хэрэгцээ шаардлага, ажилд хандах ёс суртахууны шалгуурыг тогтмол үнэлж дүгнэх үйл ажиллагаа юм.[3] Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг нь ажилтнууд ажлаа хэр зэрэг хийж вэ гэдгийг тодорхойлон, үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээ авах үйл явц[4] гэж тодорхойлогдсон байгаа боловч өнөөгийн байдлаар  ЕБС-н номын санд номын санчдыг үнэлэх стандартыг дагаж мөрддөггүй  байгуулага бүр тухайн байгууллагын удирдлагын гаргасан өөр шийдвэрийн дагуу зохицуулагдаж байна. Тогтоож байгаа нийтлэг хандлага бол мэргэжлийн ур чадвараас ангид Боловсролын салбарын багшийг үнэлэх үнэлгээний үзүүлэлт, зарим тохиолдолд боловсролын салбарыг үйлчилгээний ажилтан болох үйлчлэгч, жижүүр манаач нарын үнэлгээгээр номын санчын ажлыг үнэлэх нь өрөөсгөл талтай болох нь харагдсан.

Чадвартай удирдагчид удирдлагадаа ажиллах хүмүүсийг ухаалаг шилж авах, зөв үнэлэх, мэргэжил дээр нь хүмүүсийг ухаалаг шилж авах, зөв үнэлэх, мэргэжил дээр нь өсгөж хөгжүүлэх, урамшуулах асуудалд ихээхэн анхаардаг. Энэ бүгд боловсон хүчний бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд харин үнэлэх асуудал цаг ямагт сул хэсэг нь байсаар байна.[5] Гэсэн ч өнөөгийн нөхцөлд ЕБС-н номын сангийн санчийн үнэлэх үнэлэмжийг мэргэжлийн бус удирдагч өөр мэргэжлийн үнэлэмжээр үнэлж буй нь зөвхөн ЕБС-н номын санчийн үнэлгээ бус нийт номын санчдыг нийгэм үнэлгээгүй хүлээн авахад нөлөөлж болох талтай гэсэн санааг дэвшүүлэн ЕБС-н номын санд ажиллаж буй номын санчид өөрсдөө яаж үнэлдэгийг тодруулж, цаашид ажлын нөхцөлд тохирсон ажлын үнэлгээний системийн загварыг боловсруулах асуудлын эхлэл суурийг тавихад чиглэнэ.

Судалгаа

Судалгаанд хамрагдагсдын ерөнхий мэдээлэл:

Боловсролын байдал Магистр 4,2%
Бакалавр 81,9%
Тусгай дунд 9,7%
Бүрэн бус дунд  
Бүрэн дунд 4,2%
Насны ангилал 20-30 нас 38,4%
31-45 нас 38,4%
45-аас дээш 23,3%
Ажилласан жил 1-2 жил 63,3%
3-8 жил 21,51%
9-15 жил 5%
  16-аас дээш 10,19%
Хүйс Эм 93,2
Эр 6,8
Мэргэжил Номын санч, мэдээллийн ажилтан 34,06%
Номын сангийн автоматжуулалт 1,26%
Багш 36,5%
Нийгмийн ажилтан 3,8%
Архив, нарийн бичиг 3,8%
Хорио цээрийн шинжээч 2,63%
Нярав 1,26%
Эх бичиг судлаач 1,26%
Хуульч 1,26%
Орчуулагч 1,26%
Утга зохиолын ажилтан 1,26%
Санхүүч 1,26%
Нягтлан бодох 1,26%
График дизайнер 1,26%
Кино ашиглалт, түүний төхөөрөмж 1,26%
Урлаг судлаач 1,26%
Хүний нөөцийн менежер 1,26%
Мэргэжилгүй 4,2%

Дүгнэлт

Дээрх судалгаанаас дүгнэн үзвэл ЕБС-н номын сангийн ажиллаж буй боловсон хүчин тогтвор суурьшилтай бус байгаа нь судалгаанд оролцогчдын 63,3% нь 1-2 дахь жилдээ ажиллаж байгаагаар харагдана. Мөн ажиллагсдын мэргэжлийн талаас харьцуулан харахад магистр зэрэгтэй 4,2% байх боловч номын сангийн бус мэргэжилтэй, номын сангийн мэргэжил эзэмшсэн хэсэг нь бакалавр болон тусгай дунд мэргэжилтнүүд мөн 4,2% нь мэргэжил эзэмшээгүй бүрэн дунд боловсролтой хүн ажиллаж байна. ЕБС-н номын санд ажиллаж буй номын санч бүхий л үйл ажиллагааг ганцаар зохион байгуулах хариуцаж ажиллах удирдлага, гүйцэтгэгч болохын хувьд номын сангийн мэргэжил эзэмшсэн бус анхан шатны мэдэгдэхүүнгүй багш мэргэжилтнүүдийн мэргэжлийн орон тоон очих хүлээлгийн ажлын байр болсон байгаа нь нэн эмгэнэлтэй.

Дээрх гажуудлыг арилгахын тулд ЕБС-н номын санчдыг “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага MNS 5742 : 2007”-н  Хавсралт J – г мөрдлөг болгон гүйцэтгэсэн ажлыг үнэлэх дүгнэх ажлыг ЕБС-н номын санч бүр тогтмолжуулж хэвшүүлэн нийтэд түгээх нь мэргэжлийн нэр хүнд ахуй нөхцөлд ахиц гарахын эхлэл болгож нийт номын санчид мэргэжилтэнгүүддээ санал дэвшүүлье.

Анхаарал хандуулсанд баярлалаа

[1] Б.Баяраа “Номын сан судлал-дээд боловсролын чиг хандлага” ЭШ-ний хурлын илтгэл. Номын сангийн хүний нөөц бодлого зохицуулалт. УБ.,2018. 18х

[2]Номын сангийн хууль тогтоомжийн эмхтгэл/Эмхт. Б.Баяраа; Ред. Э.Туяа.-УБ.,2016. 146х

 

[3]Соёл, урлагийн менежмент /Н.Борхүү.-УБ.,2011. 93х

[4] Номын сангийн үндсэн ойлголтууд /Т.Хайдав.-УБ.,2018. 146х

[5] Соёл, урлагийн менежмент /Н.Борхүү.-УБ.,2011. 96х