Ерөнхий сайд үндэсний номын сангийн шинэ барилгын гүйцэтгэлтэй танилцав

2019.04.23 Өнөөдөр Дэлхийн номын өдөр. Дэлхийн 100 гаруй оронд 1995 оноос хойш тэмдэглэх болсон энэ өдрийг Монгол Улс хамгийн ажил хэрэгчээр тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн бүрэлдэхүүний хамт Монголын үндэсний номын сан (МҮНС)-гийн үйл ажиллагаатай танилцав. Эхлээд 1951 онд ашиглалтад орсон одоогийн 3 давхар байраар орж, Монгол Улсын ном хэвлэлийн төв байгууллагын үйлчилгээний…

ИФЛА алсын хараа

Номын сангийн олон улсын холбоо (ИФЛА)  алсын хараагаа тодорхойлжээ.

ИФЛА-н алсын хараа тодорхойлох хэлэлцүүлэгт 190 орны 31000 гаруй оролцогчид санал бодлоо илэрхийлснийг нэгтгэж дараах баримт бичгийг боловсруулжээ.…

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ

Илтгэгч: Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн номын санч Б.ДОЛГОРЖАВ B.Dolgorjav84@gmail.com Оршил Монгол улсын хэмжээнд 1509 номын сан байгаагийн 817 нь буюу 54,1 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн бүтцийн нэг хэсэг болон 820 номын санч 47991 багш 572752 сурагчдад[1] номын сангийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн номын санч нь “Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн үлгэрчилсэн дүрэм”[2]-дагуу…

Хориотой ном

Монголын номын сангуудын консорциум (МНСК)-ын зүгээс гишүүддэ зориулсан сургалтыг сар бүр хийдэг. Энэ нэгдүгээр сарын сургалтыг 2018.01.18-ны өдөр АНУ-н ЭСЯ-тай хамтран Улаанбаатар хотын төв номын санд зохион байгуулсан.

Уг сургалтад Бээжин дэх АНУ-н ЭСЯ-ны мэргэжилтэн Жон Д Амикантонио оролцож “Номын сан ба олон нийтийн харилцаа”, “Номын сан дахь бүтээлч орон зай”, “Номын сангийн менежмент ба лавлагааны үйлчилгээ” сэдвийн хүрээнд лекц уншиж, Монголын номын санчидтай санал бодлоо хуваалцлаа.

Уг сургалтын үед яригдсан нэг сэдэв бол Banned book буюу хориотой номын тухай ойлголт юм.…

НОМЫН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН БЭЛТГЭХ, НЭГТГЭХЭД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАХ НЬ

NS_Tailan_2017.11.25 from Khaidav Tumur Номын сангийн үйл ажиллагааны тайлан бэлтгэх, нэгтгэхэд мэдээллийн технологи ашиглах нь сэдвээр “Соёлын ажилтны улсын 2-р чуулган” угтсан сургалтын үеэр орон нутгийн номын сангийн удирдлагуудад зориулан бэлдсэн илтгэлийн слайд.