Монгол улсын бүх сумдын номын сан ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр 2013 онд Монбиблио хэмээх номын сангийн програм хангамжтай болсноор сумын номын сангийн үйл ажиллагааг автоматжуулаад зогсохгүй Монгол улсын хэмжээнд номын сангийн нэгдсэн каталогтой болох үндэс суурийг тавьсан юм.

Уг програмыг ашиглаж эхэлсэнээс хойш соёлын төвийн номын санчдын мэдээллийн технологи ашиглах ур чадвар дээшилж, номын сангийн болон бусад ажилд нь тодорхой ахиц гарсаар байна.

Гэвч програм суулгасан компьютерийн ашиглалтын хугацаа дуусч байгаа, номын санчид солигдоход мэдээллийн бааз алга болох, үйлдлийн систем гэмтэх, компьютерийг дахин форматлах, хэрэглээний явцад мэдээллийн баазыг устгах, ямар нэг сургалтад хамрагдах бүртээ компьютерээ тээвэрлэх, уншигчид электрон каталог ашиглах боломж хязгаарлагдмал байгаа зэрэг бэрхшээлүүд тулгардаг.

Эдгээр бэрхшээлийг даван туулах хамгийн хялбар бөгөөд хямд арга бол програмаа үүлэн технологид суурилуулж ажиллах юм.

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж сум, суурин газар бүр интернэтэд холбогдсон энэ цагт номын сангууд өөрсдийн програм хангамжийг үүлэн технологид шилжүүлэх хандлага нэмэгдэж байгаа жишгээр Монбиблио програмын онлайн үйлчилгээг санал болгож байна.

Онлайн үйлчилгээнд бүртгүүлэх хаяг: http://bit.ly/2mNcqwV

Монбиблио програмыг яагаад онлайнд байрлуулах шаардлагатай вэ?

2012 онд програмыг суурилуулах үед сумын номын сангуудын дийлэнх нь интернэтэд холбогдож амжаагүй байсан.

 Сумын номын санд 2012 онд нийлүүлсэн компьютерийн ашиглалтын хугацаа дуусч байгаа тул техникээс шалтгаалсан эрсдэл бий болсон.  Компьютер вирустсэнээс шалтгаалж олон номын сан мэдээллээ устгасан гашуун туршлага
Компьютер форматлах явцад баазаа устгах тохиолдлууд багагүй бүртгэгдсэн  Уншигчид электрон каталог ашиглах боломж хязгаарлагдмал  Сумын номын санчид ямар нэг сургалт, семинарт явах бүрт компьютерээ тээвэрлэж байна
Урсгал зардал улам бүр нэмэгдэж байгаа.

Онлайн үйлчилгээнд хамрагдсанаар ямар давуу талууд бий болох вэ?

  1. Урсгал зардал бага
  2. Уншигчид цаг хугацаа, орон зайнаас шалтгаалахгүй электрон каталогт хандах боломжтой
  3. Вирустэх эрсдэл бага
  4. Номын санчид ирэх ачааллыг багасгана. Сургалт семинарт явахдаа компьютерээ тээвэрлэх шаардлагагүй
  5. Мэдээллийн санг хүссэн үедээ нөөцөлж авах боломж
  6. Програмын шинэчлэлт шууд автоматаар хийгдэнэ
  7. Өнөөдөр сумын соёлын төв бүр интернэтэд холбогдох нөхцөл боломж нэмэгдсэн.
Усргал зардал бага
Уншигчид цаг хугацаа, орон зайнаас шалтгаалахгүй электрон каталогт хандах боломжтой
Вирустэх эрсдэл бага
Номын санчид ирэх ачааллыг багасгана. Сургалт семинарт явахдаа компьютерээ тээвэрлэх шаардлагагүй
Мэдээллийн санг хүссэн үедээ нөөцөлж авах боломж
Програмын шинэчлэлт шууд автоматаар хийгдэнэ
Өнөөдөр сумын соёлын төв бүр интернэтэд холбогдох нөхцөл боломж нэмэгдсэн.

Онлайн үйлчилгээнд бүртгүүлэх хаяг: http://bit.ly/2mNcqwV