Authority name буюу номын сан дахь нэрийн хэлхээс

Сайн каталоггүй бол номын сангийн сан хөмрөгт хэчнээн үнэ цэнэтэй материал байгаад ч хэрэгтэй хүн нь олж уншиж чадахгүй, ашиглалтгүй болж хувирдаг.

Сайн каталог гэдэг нь гоё ганган хийцтэй шүүгээ, өнгө дизайны гоё шийдэл бүхий вэб сайтаас илүүтэй тухайн номын санд байгаа бүхий л баримт, мэдээллийг олон янзын аргаар хайн олж, шүүлтүүр, эрэмблэлтийг хялбар хийх зэргээр ашиглахад хялбар байдлаар хийгдсэн байх ёстой гэж боддог.…

Номын санчдад хэрэгтэй сайтууд – Номын сангийн ангилал

Номын санд хийгддэг олон ажлын нэг бол ангиллын ажил юм. Номын санчид ном ангилахдаа ангилах арга зүйн гарын авлага, ангиллын ном, өөрийн туршлага, өмнө ангилж байсан жишээ зэрэг олон зүйлсийг харж, нягталсны үндсэн дээр тухайн баримтыг аль ангид оруулахыг шийддэг. Энэ удаад ангилагчдад хэрэг болохуйц зарим онлайн эх сурвалж, вэб сайтын хаягуудыг хүргэж байна. http://lbc.rsl.ru/treeuse.php…

С.Дулам: Номзүйгүй ном бол ном биш. Номзүйгүй ном хэнд ч хэрэггүй

  Монголын Номын сангуудын Консорцуимаас номын сангийн салбарт ажиллаж буй болон ажиллаж байсан хүмүүстэй уулзан тус салбарын ололт, амжилт, хүндрэл бэрхшээл, шийдэл, арга туршлагуудыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах, түгээх зорилгоор “Ажлын завсарлага” ярилцлагын буланг хөтлөн явуулахаар болж эхний ярилцлагаа олон нийтэд түгээгээд удаагүй байгаа билээ. Тэгвэл хоёр дахь удаагийн ярилцлагаа МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН…

2016 оны онцлох үйл явдалд ирүүлсэн материалыг цувралаар хүргэнэ

Монголын Номын Сангуудын Консорциумаас оны “Онцлох 10 үйл явдал”-ыг тодруулах ажлыг 2016 оноос эхлэн жил бүр уламжлал болгон хийж байхаар тогтсон бөгөөд 2016 оны “Онцлох 10 үйл явдал”-д 23 байгууллагаас 40 гаруй ажил үйлчилгээний материал ирсэн байна.

2016 оны онцлох 10 ажил үйлчилгээг Монголын Номын Сангуудын Консорциумаас томилсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж 12 сарын 19-ны өдөр болсон “Номын сангуудын шинэ жилийн нэгдсэн цэнгүүн”-ий үеэр зарлалаа.

“Хантайшир” бөхийн дэвжээ сургуулийн номын санд ном бэлэглэв

“ХАНТАЙШИР БӨХИЙН ДЭВЖЭЭ”-ний 15 жилийн ойг угтан тус дэвжээнийхэн олон ажил хийж байгаагийн нэг нь болох Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн номын санд 200 ширхэг бага ангийн хүүхдэд зориулсан үлгэрийн ном хандивлалаа.