“Хантайшир” бөхийн дэвжээ сургуулийн номын санд ном бэлэглэв

“ХАНТАЙШИР БӨХИЙН ДЭВЖЭЭ”-ний 15 жилийн ойг угтан тус дэвжээнийхэн олон ажил хийж байгаагийн нэг нь болох Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн номын санд 200 ширхэг бага ангийн хүүхдэд зориулсан үлгэрийн ном хандивлалаа.

Бөхчүүдыг төлөөлж МУ-н гарьд, Хантайшир дэвжээний гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ, МУ-н начин Л.Гантулга, аймгийн начин Х.Ариунбаатар нар гардууллаа. 2016.11.10

“Хантайшир бөхийн дэвжээ”-ний 15- н жилийн ойн барилдаан энэ хагас сайн буюу 2016 оны 11- p сарын 12-ний 14:00 болно

 

Эх сурвалж: zaluu.com