СУИС-ийн СБС-ийн багш (Sc.D) Ж.Цэзэн Монголын номын сангуудын мэргэжилтнүүдтэй хамтран “Дьюгийн аравтын ангилал: Хураангуй ба индекс”-ийн 12-р хэвлэлийг англи хэлнээс орчуулан албан ёсны эрхтэйгээр хэвлүүлжээ.
Уг ангиллын ном нь багавтар фондтой номын сангуудад тохирсон ном юм. Энэхүү ном нь ИДС болон хөдөө орон нутаг, албан байгууллагын номын сангийн ажилтнуудын гарын авлага, найдвартай туслах болно гэдэг итгэж байна.