20-р зууны эхэн үед Арабын хойгийн өргөн уудам элсэн цөлийг үнэнч байхыг мэддэггүй, сордог элс шиг тогтворгүй зантай, дайсагнасан омог, аймгууд хуваан эзэмшдэг байв.
Энэ үед Нессиб, Омар гэх хоёр султаны улс “Шар бүс” хэмээх элсэн цөлөөс болж хоорондоо дайтаж ихээхэн хохирол амсана. Султан Омар өөрийн хоёр хүү болох Салих, Ауда хоёрыг Нессиб султанд барьцаа болгон өгч, мөн “Шар бүс” хэнийх нь ч өмч биш хэмээн андгайлснаар тэдний байдал хэсэг хугацаанд намжмал байдалд шилжнэ.
Үүний дараахан Нессиб султаны улсад халдварт өвчин тархаж, тахал гарна. Ингэснээр цөөнгүй хүний амь үрэгдэж, багагүй хохирол амсах бөгөөд энэхүү тахал, өвчнийг эмчлэх эм, эмч, зарж арилжах зүйл юу ч үгүйд цөхөрсөн Нессиб “Араб хүн байна гэдэг үнэндээ дэлхийн найр цэнгээн дээр зөөгч хийхийг хэлдэг. Ядуу султан байхаас илүү хараал жатга гэж байхгүй. Энд нар, салхи, элснээс өөр юу ч үгүй” хэмээнэ.
Гэтэл нэгэн өдөр тэдний нутагт газрын тосны Тиксан ойл компанийн ажилчид ирж нутгаас нь сайн чанарын хар занар олсон тухайгаа хэлж их хэмжээний алтан дээр сууж буйг нь дуулгана.
Несиб үүнийг овжноор ашиглан барууны соёлоос 1000 жилээр хоцроод байсан улсаа ахархан хугацаанд хөгжүүлж лалын шашны дээд сургууль, агаарын цэргийн бааз, цахилгаан гэрлээр хангагдсан хотыг бий болгоно.
Мөн тэрээр EL NISSIB LIBRARY байгуулж ЕРӨНХИЙ НОМЫН САНЧААР нь АУДАГ томилно. Ауда багаасаа номонд дуртай нэгэн байв.
Несиб султаны улсыг ахархан хугацаанд хөгжүүлсэн хар занарын орд “Шар бүс”-эд байлаа. Энэхүү ордыг ашиглаж эхэлснээрээ Нессиб султан нь Омар султанд амласан амлалтаасаа ухарсан хэрэг байлаа. Иймд тэрээр Омар султаны улс руу элч илгээж шар бүсийг хамтран эзэмшихийг санал болгоно. Энэхүү саналыг Омар султан үл хүлээн авах бөгөөд хоорондоо дайтахаар болно.
Ауда амьдралдаа ганцхан удаа буудаж үзсэн нэгэн бөгөөд энэхүү дайнд Хасан жанжныг орлон Несиб султаны эсрэг дайтахаар болно. Тэрээр цэргүүдээ амжилттай удирдаж дайсны цэргийг бутцохих бөгөөд “Дайн гэдэг ийм зүйл байдаг юм уу” хэмээн гайхширна. Түүний эцэг нэгтэй дүү нь “Тийм ээ дайн гэдэг энэ. Харин чамайг үүнийг ийм чадварлаг хийж чадаж байгаад айж байна” гэнэ.
Тэд Несиб султаны Хобека хотыг хялбархан эзлэх бөгөөд цэргүүд Аудаг магтая хэмээн уухайлцгаана. Үүнийг харсан Несиб “Аудаг магтъя гэнэ шүү. ТЭР ЧИНЬ НЭГ МУУ НОМЫН САНЧ ШҮҮ ДЭЭ. БУРХАН МИНЬ” хэмээн бухимдана.
Тулалдааны үеэр Минисерийн шех Аудаг “ЧИ ХААНА ИНГЭЖ ТУЛАЛДАЖ СУРАА ВЭ? НОМЫН САНД УУ?” хэмээн цавчилдана.
Ауда Хобека хотыг эзэлсний дараа номын санд ороход Несиб султан сууж байв. Тэрээр “БИ ИЙШЭЭ БАЙН БАЙН ОРЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ БАЙЖ ЭЭ. ЧИ ГАЙХАЛТАЙ ТУЛАЛДЛАА. БИД ЭХЭНДЭЭ ЧАМАЙГ ДУТУУ ҮНЭЛЖ БАЙСАН. ХАРИН ДАРАА НЬ НЭГЭНТ ОРОЙТСОН БАЙСАН” хэмээн үнэнээ өчнө.
Дэлхий дахинаа алдар нь түгсэн Францын кино найруулагч, Оскарын шагналт Жан-Жак Анногийн бүтээл болох “Хар алт”/Or noir/ хэмээх киног та бүхэн хаа нэгтээ үзсэн байж болох юм. Уг кино нь нефьт олборлолтын тухай өгүүлдэг бөгөөд гол дүрийн нэг баатар нь номын санч юм. Энэхүү танилцуулгад гол дүрийн номын санчын тухай өгүүлэхийг зорилоо. “НЭГ МУУ НОМЫН САНЧ ЮУ ХИЙЖ ЧАДАХЫГ”-ыг харуулсан онц сонирхолтой энэхүү киног бүрэн эхээр нь үзэхийг та бүхнээс хүсч байна.
Жан-Жак Анног Монголын үзэгчид саяхан нээлтээ хийсэн “Чонон сүлд” киногоор нь андахгүй биз ээ.