Ногоолин талын цэцэгс шиг
Гэрэлт үзэсгэлэн цацруулсан
Номын сангийн хүүхнүүд
Гэгээ татсан харцтай
Алхаа гишгээ нь аядуу зөөлөн
Авах гээхийг оносон намжиртай
Алаг нүд нь ухаарал шингэсэн
Алдах ёсгүйн талбиун харцтай
Мэндлэхдээ хэлэх тахимдуу үгс
Мишээхэд нь яралзах хашийн шүд
Гүн дэлгэрэнгүй утгын түгжээтэй
Гүйцэж мэдэхийн аргагүй нууцтай
Монгол ганжуурын алтан үсэг шиг
Мойл нүдтэй үзэсгэлэнт бүсгүйчүүд
Есөн эрдэнийн судар шиг элгэмсэг
Ерөөл билгийн хадаг шиг эрхэмсэг