ТУУЛЬЧИД НОМЫН САНЧ БОЛОХ НЬ, ТУУЛЬ ХАЙЛАХ НЬ НОМЫН САНГИЙН ЧАНГА УНШЛАГАД ХАМААРАХ НЬ

…Японы хүүхдийн зохиолч, номын сан судлаач хатагтай Киоко Мацуока Монголын өдөр тутмын нэгэн томоохон хэвлэлд өгсөн ярилцлагадаа

“…Хүүхдэд номыг нүдээр уншуулахаас чихээр уншуулах нь өгөөж сайтай байдаг. Түүнээс үүдэн сүүлийн үед үлгэр яригч (Storeteller) хэмээн нэрлэгдэх хүмүүс олон улсын хүрээнд буй болов. Энэ бол сайн номыг сайхан дуу хоолойгоор хүүхдэд хүргэдэг уншлагын нэг төрөл зүйл…” [1] гэж дурджээ.

Түүний дурдсан “сүүлийн үед олон улсын хүрээнд буй болсон үлгэр яригч (Storeteller) хэмээн нэрлэгдэх хүмүүс”, “сайхан дуу хоолойгоор” уншихыг монголчуудын тууль хайлах төрөлд хамааруулж болох бөгөөд туульчдыг номын санч хэмээн нэрлэхэд, тууль хайлахыг номын сангийн чанга уншлагын нэгэн төрөлд хамааруулж болохыг баталсан хэрэг боллоо.

“хүүхдэд номыг нүдээр уншуулахаас чихээр уншуулах нь өгөөж сайтай байдаг”-ыг туульчийг туулиа хайлахад нь ганц сонсоод л цээжилдэг байсан, аман соёлтой монголчуудын практикаас харж болно…

[1] Дашдондог Ж. “Киоко Мацуока: Номыг бид хүүхдэд нүдээр нь төдийгүй чихээр нь уншуулдаг”// Өнөөдөр.- 2012 оны 8-р сарын 23.- №193.- D2-р нүүр.

Номзүйч В.Түвшинтогтохын “ТУУЛЬЧИД НОМЫН САНЧ БОЛОХ НЬ, ТУУЛЬ ХАЙЛАХ НЬ НОМЫН САНГИЙН ЧАНГА УНШЛАГАД ХАМААРАХ НЬ” сэдэвт судалгааны ажлаас…