Номын санд ажиллагсад нь үйлчлүүлэгч хэрэглэгчиддээ мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээ үзүүлэхийн тулд ажлын байрандаа байнга, тасралтгүй хөгжиж байх шаардлагатай.
Номын санчийн хөгжлийг цаг үеийн хэрэгцээ, шаардлага хангахгүй болсон мэдлэг, арга барил, хандлагаасаа татгалзаж, эсрэгээрээ хэрэгцээтэй байгаа мэдлэг, арга барил, хандлагаар өөрийгөө “цэнэглэх” гэж ойлгож болно.
Аливаа байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх олон арга байдагаас чиглүүлэх, сургах, гүйцэтгэлээр үнэлэх зэрэг аргууд түгээмэл хэрэглэгддэг.
Номын санчийн хөгжлийг тухайн байгууллага хариуцахаас гадна номын санч өөрөө өөрийгөө хөгжүүлэх нь ихээхэн чухал болоод байна. Тухайлбал:
- Ажлын арга барилаа өөрчлөх
- Хийж буй ажлаа төгөлдөржүүлэх
- Ажлынхаа талаар судалгаа, шинжилгээ хийх
- Бусадтайгаа хамтран суралцах гэх мэт.
Хорин нэгдүгээр зууны номын сангийн үйл ажиллагааг эрхлэн явуулах номын санчид нь тасралтгүй суралцаж, мэдлэг, ажлын арга барилаа дээшлүүлэх нь уншигч, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, олон улсын чиг хандлагаас хоцрохгүй байх үндэс болж байна.
Өнөөгийн номын санчдын дунд ажлын байран дээр очсоны дараа мэргэжлээрээ суралцах боломж хомс байсаар тул тэднийг цаг үеэс нь хоцроохгүйн тулд ажлын байранд нь тасралтгүй хөгжүүлэх, давтан сургаж байх хэрэгцээ өндөр болжээ.