Б.Баяраа: 16 жилийн өмнө номын сангийн салбарт хоёр гурван л дүрэм журам мөрдөгдөж байсан бол одоо 55 болтлоо өссөн

Монголын Номын сангуудын Консорцуимаас номын сангийн салбарт ажиллаж буй хүмүүстэй уулзан тус салбарын ололт, амжилт, хүндрэл бэрхшээл, шийдэл, арга туршлагуудыг олон нийтэд мэдээлэх, сурталчилах, түгээх зорилгоор “Ажлын завсарлага” ярилцлагын буланг хөтлөн явуулахаар болсон билээ. Уг ажлын эхлэл болгож БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Баяраатай Монголын номын сангуудын хууль эрхзүйн өнгөрсөн болон өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Энэ удаагийн ярилцлагын багт Т.Хайдав, В.Түвшинтогтох нар ажиллаа. Дараагийн удаа ярилцах хүн болон сэдвийг номын санчдын саналаар сонгох боломжтойг дуулгахад таатай байна. Ингээд уг ярилцлагыг толилуулъя.

 

Арван таван жилийн өмнө номын сангуудын хууль эрхзүйн орчин ямар байв?

2001 онд энэ ажлыг анх авахад номын санд мөрдөгддөг хоёр, гуравхан л дүрэм журамтай, номын сан бие даасан байгууллага байх албагүй, тэр бүү хэл яаманд номын сан хариуцсан мэргэжилтэн байдаг үгүйг нь мэддэг ч үгүй байсан тэр үед орж ирж байсан. Эхлээд их сайхан мөрөөдөлтэй орж ирсэн. Бүх зүйлийг шийдчихдэг их сайхан газар орж ирлээ гэж бодсон. Гэтэл нэгдүгээрт: Эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай юм байна гэдгийг тодорхой хугацааны дараа ойлгосон. Эрхзүйн орчин сайн бүрдэж байж номын сангийн үйл ажиллагаа тогтвортой хөгждөг юм байна.

Ажилчдынхаа урам зоригийг “унтраах” шалгарсан 10 арга

Заримдаа албан тушаал, эрх мэдэл бүхнийг захирах хүч болж чаддаггүй. 1000 хүнтэй том компани удирддаг байна уу эсвэл таван хүнтэй жижиг баг толгойлж байна уу гэдэг нь таны хэр сайн удирдагч вэ гэдгийг тодорхойлохгүй. Харин ажилчдын чинь хэд нь таниас айж эмээлгүй харилцаж, шинэ санаа дэвшүүлж, албан тушаалыг чинь үл харгалзан хүндэтгэж байна вэ гэдэг л таны хэр сайн “босс” вэ гэдгийг тодорхойлох гол үзүүлэлтүүд юм.

Инновац ба номын сан

Аливаа юм оргүй хоосноос бий болдоггүй, тодорхой нэг зүйл дээр үндэслэгдэн бий болдог жамтай.Тиймээс инноваци нь урд өмнө байсан мэдлэгийн нөөц, туршлага дээр үндэслэн хөгждөг.

Инновци нь олон зүйлийн орцтой (хүчийн зүйлээс шалтгаалдаг) гэж үзвэл тэдгээрийн нэг нь мэдээллийн нөөц юм. Инновацад шаардагдах мэдээллийн нөөцийн тодорхой(нэлээд) хэсэг нь номын санд хадгалагдаж байдаг бөгөөд энэ мэдээллийг хэрэгтэй хүмүүст шаардлагатай цаг үед нь түргэн шуурхай хүргэж байх үүрэгтэй номын санг хөгжүүлэх нь чухал юм. Номын санд инновацийг “цаг алдалгүй” нэвтрүүлж, мэдээллийн үйлчилгээг шуурхай болгосноор бусад салбарын хөгжилд түлхэц үзүүлэх нь зайлшгүй.

Нийтийн номын сангийн хөгжлийн чиг хандлага

 

Хүн төрөлхтөн шинжлэх ухаан, технологийн хувьсгалд тулгуурлан аж үйлдвэржсэн нийгмээс мэдээлэлжиж, даяаршиж буй нийгэмд шилжиж байна.

Ирээдүйн технологийн чиг хандлага зөвхөн зарим технологийн дэвшлийг хурдасгах төдийгүй, мэдээлэл, био зэрэг технологийн хам нөлөөний үйлчлэлээр аж амьдралын бүхий л хүрээнд хувьсгал хийх юм[1].

Тасралтгүй хөдөлгөөнд орших хүний нийгэмд нийтийн номын сан нь байнга өөрчлөгдөж тухайн нийгмийнхээ хөгжилтэй зэрэгцэн явах шаардлага тулгардаг. Энэ утгаараа улс орнуудын нийтийн номын сан нь өнөөгийн мэдээлэл дамжуулах гол хэрэгсэл болсон интернэтийг өөрийн үйл ажиллагаандаа амжилттай хэрэглэж, уншигч үйлчлүүлэгчдийнхээ хүсэн хүлээсэн үйлчилгээг хүргэсээр байна.

Номын санч, мэдээллийн ажилтныг идэвхжүүлэх асуудал

Аль ч номын сангийн тухайд өөрийн үйлчлүүлэгчдэд өндөр чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорилгоо болгодог. Өндөр мэдлэг чадвартай, ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж буй номын санч л энэхүү чанартай үйлчилгээ үзүүлэх нь дамжиггүй.

Шилдэг төсөл, эко үйлчилгээ нэвтрүүлсэн номын сан

АШУҮИС – Анагаах Ухааны Төв Номын сан нь Монголын номын сангуудын Консорциумаас явуулсан “2016 оны онцлох 10 үйл явдал”-д ” НОМ НӨХӨН СЭЛБЭХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ” төслөөрөө оролцсон юм.