2016 оны онцлох үйл явдалд ирүүлсэн материалыг цувралаар хүргэнэ
Монголын Номын Сангуудын Консорциумаас оны “Онцлох 10 үйл явдал”-ыг тодруулах ажлыг 2016 оноос эхлэн жил бүр уламжлал болгон хийж байхаар тогтсон бөгөөд 2016 оны “Онцлох 10 үйл явдал”-д 23 байгууллагаас 40 гаруй ажил үйлчилгээний материал ирсэн байна.
2016 оны онцлох 10 ажил үйлчилгээг Монголын Номын Сангуудын Консорциумаас томилсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж 12 сарын 19-ны өдөр болсон “Номын сангуудын шинэ жилийн нэгдсэн цэнгүүн”-ий үеэр зарлалаа.
…