Шилдэг төсөл, эко үйлчилгээ нэвтрүүлсэн номын сан

АШУҮИС – Анагаах Ухааны Төв Номын сан нь Монголын номын сангуудын Консорциумаас явуулсан “2016 оны онцлох 10 үйл явдал”-д ” НОМ НӨХӨН СЭЛБЭХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ” төслөөрөө оролцсон юм. 

2016 оны онцлох үйл явдалд ирүүлсэн материалыг цувралаар хүргэнэ

Монголын Номын Сангуудын Консорциумаас оны “Онцлох 10 үйл явдал”-ыг тодруулах ажлыг 2016 оноос эхлэн жил бүр уламжлал болгон хийж байхаар тогтсон бөгөөд 2016 оны “Онцлох 10 үйл явдал”-д 23 байгууллагаас 40 гаруй ажил үйлчилгээний материал ирсэн байна.

2016 оны онцлох 10 ажил үйлчилгээг Монголын Номын Сангуудын Консорциумаас томилсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж 12 сарын 19-ны өдөр болсон “Номын сангуудын шинэ жилийн нэгдсэн цэнгүүн”-ий үеэр зарлалаа.

MS Access програмын тусламжтайгаар номын сангийн лавлагааны дэвтэр үүсгэх нь

Номын сангийн ажлууд нь мэдээллийн сантай салшгүй холбоотой байдаг. Үүний нэг жишээ нь “Лавлагааны бүртгэл” бөгөөд энэ ажилд MS Access програм хэрхэн ашиглаж болох тухай хичээлийг 2009 онд бэлдсэнийг энд орууллаа.

Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулахад тулгамдаж буй асуудлууд

 

Түүхэн хөгжил

Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах ажил Монгол улсад 1990 оны эхэн үед нэвтэрч эхэлсэн. Тухайлбал Шинжлэх ухаан мэдээллийн технологийн төв нь 1989 оноос фондын номзүйн электрон каталогийг үүсгэж байжээ.

 /Номын сангийн үйл ажиллагаанд компьютер нэвтэрч эхэлсэн үеийг автоматжуулалттай холбож болох хэдий ч яг зориулалтын програм хангамжуудыг нэвтрүүлж эхэлсэн хугацааг энд тодруулж авч үзсэн болно. 

Нью Иоркийн нийтийн номын санг ХҮН ГҮҮГЛ гэж нэрлэдэг

Нью Иоркийн нийтийн номын сан нь 40 гаруй жил утсаар лавлагаа өгч байгаа бөгөөд аливаа зүйлийг мэдэхийг хүссэн хүний энгийн асуултаас эхлээд судлаачдын асуултад хүртэл хариулах шаардлагатай гэнэ.