НОМЫН САНГИЙН БҮСГҮЙЧҮҮД
Ногоолин талын цэцэгс шиг Гэрэлт үзэсгэлэн цацруулсанНомын сангийн хүүхнүүдГэгээ татсан харцтайАлхаа гишгээ нь аядуу зөөлөнАвах гээхийг оносон намжиртайАлаг нүд нь ухаарал шингэсэнАлдах ёсгүйн талбиун харцтайМэндлэхдээ хэлэх тахимдуу үгсМишээхэд нь яралзах хашийн шүдГүн дэлгэрэнгүй утгын түгжээтэйГүйцэж мэдэхийн аргагүй нууцтайМонгол ганжуурын алтан үсэг шигМойл нүдтэй үзэсгэлэнт бүсгүйчүүдЕсөн эрдэнийн судар шиг элгэмсэгЕрөөл билгийн хадаг шиг эрхэмсэг …