Ном хэвлэлийг дахин үнэлэх журам

САНГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2006 оны 11 дүгээр сарын 10-ны  өдөр            Дугаар357/406                 Улаанбаатар хот

 

Журам шинэчлэн батлах тухай

 

Монгол Улсын Соёлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. “Ном хэвлэлийг дахин үнэлэх журам”-ыг нэгдүгээр, номын үнэлгээний итгэлцүүрийг хоёрдугаар, номын дундаж жишиг үнийг гуравдугаар, хэвлэмэл болон хэвлэмэл бус бүтээгдэхүүний үнэлгээг дөрөвдүгээр, сэдэвт бүтээлийн үнэлгээг тавдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Журмын дагуу ном хэвлэлийг дахин үнэлэх ажлыг 2007 онд багтаан зохион байгуулахыг нийт сургууль, номын сангийн удирдлагад, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын болон санхүүгийн мэргэжлийн хяналтын байцаагч нарт тус тус даалгасугай.

3. Номын санд бэлгээр болон солилцоогоор ирсэн ном,  тогтмол хэвлэл, хэвлэмэл бус материалыг үнэлэх ажлыг дотооддоо журам батлан хэрэгжүүлэхийг сургууль, номын сангийн удирдлагад үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Гэгээрлийн сайдын 1997 оны 99 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ном хэвлэлийг дахин үнэлэх журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САНГИЙН САЙД                                               Н.БАЯРТСАЙХАН

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ САЙД                                                  Ө.ЭНХТҮВШИН

 

 

Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан

357/406 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

НОМ, ХЭВЛЭЛИЙГ ДАХИН ҮНЭЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

        1.1. “Яам газруудаас хариуцсан салбарын үндсэн хөрөнгийн үнэ өөрчлөх итгэлцүүр боловсруулах болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагын үндсэн хөрөнгийг үнэ, ханшны өөрчлөлттэй уялдуулан дахин үнэлэх тухай” Монгол Улсын  Засгийн газрын 1994 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 20 дугаар тэмдэглэлийг үндэслэн, номын сангийн ном хэвлэлийг дахин үнэлэх, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2. Журмын зорилго нь ард түмний оюуны баялагийн үнэлэмжийг алдагдуулахгүй байх, хадгалах, хамгаалах үйл ажиллагааг зохицуулж, тэдгээрийг бүрэн бүтэн байлгах нөхцлийг хангах, сан хөмрөгийн бүтцийг сайжруулахад оршино.

1.3. Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээнд номын сангийн үндсэн хөрөнг, ерөнхий данс, тайлан тэнцэлд тусгагдсан ном, хэвлэлийг хамруулна.

 

Хоёр. Ном хэвлэлийг дахин үнэлэх ажлыг зохион байгуулах

 

2.1. Монгол Улсын Үндэсний болон аймаг, нийслэл, байгууллагын номын сангийн ном хэвлэлийн дахин үнэлгээг мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн комисс хийнэ.

2.2. Комиссыг тухайн байгууллагын даргын тушаалаар байгуулна.

2.3. Байгууллагын комисс нь дахин үнэлгээний ажлыг гүйцэтгэнэ.

2.4. Байгууллагын комисс нь номын үнэлгээний итгэлцүүр /хавсралт-2/-т тулгуурлан номын дахин үнэлгээг хийнэ

2.5. Номын дахин үнэлгээний нэгтгэлийг комиссын хурлаар хэлэлцэж, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

2.6. Номын дахин үнэлгээний нэгтгэлийг төвийн болон орон нутгийн төрийн өмчийн хороонд ирүүлж шийдвэрлүүлнэ.

2.7. Уг шийдвэрийг үндэслэн байгууллага нь дахин үнэлгээний дүнг байгууллагын тайлан тэнцэл, номын ерөнхий болон нэгдсэн бүртгэлд бүрэн тусгана.

 

Гурав. Ном, хэвлэлийг дахин үнэлэх

 

3.1. Комисс нь ном, хэвлэлийг шинжлэх ухааны салбараар нь ялгавартай үнэлэх итгэлцүүр /хавсралт-2/ болон номын дундаж жишиг үнэ /хавсралт-3/-ийг тус тус үндэслэн номын дахин үнэлгээг тогтооно.

3.2. Ном хэвлэлийн дахин үнэлгээг хийхдээ түүний хэвлэгдсэн он, шинжлэх ухааны ач холбогдол зэргийг харгалзана.

3.3. Дахин үнэлэх итгэлцүүрийг ном, хэвлэлийн гадаад худалдааны үнэ, монголын зах зээлд борлогдож буй үнийг харгалзан зах зээлийн одоогийн дундаж үнийг хуучин үнэд харьцуулах замаар гаргана.

3.4. Ном, хэвлэлийн дахин үнэлгээг 1950-1960 он, 1961-1991 он, 1992-1996 онд, харин тогтмол хэвлэлийг 1921-1950, 1951-1970, 1971-1991 он гэж хэвлэгдсэн оноор нь ангилж авч үзнэ.

3.5. Үнэт ховор, гар бичмэл, барын, монгол судлалын холбогдолтой ном, судар болон 1949 оноос өмнөх номын үнийг Төрийн өмчийн хорооны шийдвэрээр тогтоонон. 1997 оноос хойш номын үнийг хэвээр үлдээнэ.

3.6. Их, дээд, дунд сургуулийн сурах бичгийг шинжлэх ухааны салбараар нь ангилан /хавсралт 2/-д, доктор, дэд доктор, магистрийн зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл, бүтээлийн хураангуйг /хавсралт 5/-д заагдсанаар тус тус үнэлнэ.

3.7. Бэлэг болон солилцоогоор ирсэн ном, тогтмол хэвлэл, хэвлэмэл бус материалын үнэлгээг хавтасны материал, зураг, чимэглэл зэргийг нь харгалзан /хавсралт 4/-д заагдсанаар тогтооно.

3.8. Гадаад хэл дээр болон гадаадад монгол хэл дээр хэвлэгдсэн номын үнэ нь тухайн улсын мөнгөний нэгжээр номон дээр тавигдсан бол тухайн үеийн ханшаар төгрөгт шилжүүлж итгэлцүүрт харьцуулах замаар үнэлнэ.

 

Дөрөв. Бусад зүйл

 

4.1. Энэхүү журмын биелэлтэд санхүүгийн болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллана.

 

Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайдын 2006 оны 11 дүгээр сарын 10-ны

өдрийн хамтарсан 357/406 дугаар тушаалын хоёрдугаар  хавсралт

НОМЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭЛЦҮҮР

 

Д/Д Шинжлэх ухааны салбар     Үнэлэх итгэлцүүр оноор (дахин)
1950-1960 1961-1991 1992-1996
1. Марксизм-Ленинизм 100 70 1.5
2. Байгалийн шинжлэх ухаан 150-200 130-180 2.5
3. Техникийн шинжлэх ухаан 200-250 130-180 2
4. Хөдөө аж ахуй ба ойн аж ахуй 50-70 30-50 2
5. Эрүүлийг хамгаалах 100-130 70-100 2
6. Нийгмийн шинжлэх ухаан 130-150 70-100 3
7. Хэлний шинжлэл, толь бичгүүд 200-250 150-200 4
8. Уран зохиол. Аман зохиол 150-200 100-150 2

Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан

357/406 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

НОМЫН ДУНДАЖ ЖИШИГ ҮНЭ

 

Д/Д Шинжлэх ухааны салбар Он /төгрөг/
1950-1960 1969 1979 1989 1990-1991 1993 1996
1.          1 Марксизм-Ленинизм 6-00 10-00 10-54 5-03 2-92
2. Байгалийн шинжлэл 3-40 1-90 1-77 9-36 9-90 124-00 870-00
3. Техникийн шинжлэх ухаан 2-26  3-00 2-96 10-90 10-10 210-00 1382-00
4. Хөдөө аж ахуй 25-26 70-10 7-28 10-10 10-10 66-00 303-00
5. Анагаах ухаан 2-62  7-10 8-02 8-40 11-90 723-00 944-00
6.          6 Түүх 29-30  5-80 5-95 6-06 7-30 200-00 1500-00
7.          7 Эдийн засаг 5-30  9-00 8-93 5-55 16-40 285-00 5000-00
8.          8 Улс төр 4-50  5-10 5-07 9-37 9-90 82-50 2200-00
9. Хэлний шинжлэл 11-00  4-60 4-46 22-15 13-10 1800-00 1980-00
10. Сэтгэл судлал 2-50  3-20 4-95 5-30 6-90 144-00 393-00
11. Гүн ухаан 0-04  6-00 7-30 8-10 4-70 480-00 1967-00
12. Шашингүйн үзэл 1-96  5-00 7-15 7-20 3-50 306-00 925-00
13. Соёл, Гэгээрэл 3-50  3-50 5-40 5-80 7-60 98-00 790-00
14. Урлаг 2-81  4-00 9-20 9-00 19-20 108-00 913-00
15. Аман зохиол уран зохиол 1-90  3-90 5-90 6-20 13-80 708-00 2180-00
16. Нийгмийн  шинжлэх ухаан 7-00  5-10 7-50 7-90 5-50 331-60 1950-00

Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан

357/406 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт

ХЭВЛЭМЭЛ БОЛОН ХЭВЛЭМЭЛ БУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭЛГЭЭ

Д/Д ХЭВЛЭМЭЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ ҮНЭЛГЭЭ

/Нэг хэвлэлийн

хуудсаар/

1. Нэвтэрхий толь, атлас, нот 800-1000 төг
2. Толь бичиг, лавлах, альбом   600-800 төг
3. Их дээд сургуулийн сурах, гадаад

хэлний  сурах бичгүүд

  500-600 төг
4. Бүх төрлийн шинжлэх ухааны ном зохиолууд   200-500 төг
5. Тухайн цаг үеийн холбогдолтой

мэдээллийн материалууд, эмхэтгэлүүд

        200 төг
6. Сэтгүүлүүд  (1 дугаар)        2000-3500 төг
7. Микрофиш плёнкууд (ширхэгээр)        2000-3000 төг
8. Кассет (ширхэгээр)        3000-5000 төг
9. Диск (ширхэгээр)                 8000 төг
10. CD, VCD, DVD (ширхэгээр)    10000-15000 төг