Нью Иоркийн нийтийн номын сан нь 40 гаруй жил утсаар лавлагаа өгч байгаа бөгөөд аливаа зүйлийг мэдэхийг хүссэн хүний энгийн асуултаас эхлээд судлаачдын асуултад хүртэл хариулах шаардлагатай гэнэ.
Энэхүү лавлагааны үйлчилгээ нь жилд дунджаар 30,000 гаруй асуултад хариулдаг юм байна.
Иймээс энэхүү номын сан нь “гүүглээс өмнөх гүүгл” хэмээх нэрийг авчээ.
Нью Иоркийн нийтийн номын сан нь 4 судалгааны төв, 88 салбартай бөгөөд төв номын сангийн видео танилцуулгыг дараах видеоноос үзнэ үү.
Уг номын сангийн вэб хаяг: https://www.nypl.org/