ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН НОМЫН САНД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН

САЙДЫН ТУШААЛ

 

1999 оны 04 -р сарын 02 өдөр              Дугаар 65                   Улаанбаатар хот

 

Нийтлэг шаардлага тогтоох тухай

Монголын их, дээд сургуулийн багш нарын анхдугаар их хурлаас гаргасан зөвлөмж болон Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны МОН 2719 төслийн “Сургалт, эрдэм шинжилгээний номын сангийн менежмент” дэд төслийн зөвлөхүүдийн зөвлөмжийг үндэслэн ТУШААХ нь:

 

1 “Дээд боловсролын байгууллагын номын санд  тавих нийтлэг шаардлага”-ыг хавсралт ёсоор баталсугай

2 Өөрийн байгууллагын номын сан, мэдээллийн үйлчилгээний бодлого, номын сангийн холбогдолтой дүрэм, журмаа энэхүү тушаалаар баталсан шаардлагад нийцүүлэх арга хэмжээг 1999 оны 2 дугаар улиралд багтаан авахыг өмчийн бүх хэлбэрийн их сургууль, коллежийн захирал нарт даалгасугай.

 

  САЙД                                               А.БАТТӨР

 

Гэгээрлийн сайдын 1999 оны

65 тоот тушаалын  хавсралт

 

ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН НОМЫН САНД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

 

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1 Дээд боловсролын  байгууллагын номын санд тавих нийтлэг шаардлагын  зорилго нь Монгол улсын дээд боловсролын номын санд тавих наад захын шаардлагуудыг тогтоож, номын сангийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх орчин нөхцлийг бүрдүүлэх, багш, суралцагчид мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэхэд шаардлагатай таатай орчинг буй болгоход оршино.

2 Дээдболовсролын байгууллагын номын сан (цаашид “номын сан” гэх ) нь тухайн байгууллагын ангилал, онцлогт зохицсон байна. Байгууллагынхаа  эрхэм зорилго, зорилгыг дэмжиж буй үйл ажиллагааны цар хүрээ, нөөц, үйлчилгээ, тоног  төхөөрөмжөөр эомын сангийн давуу чанар тодорхойлогдоно.

3 Номын сан нь сургалтын үйл ажиллагааг дэмжих  түшиц газар, чухал нөөц; багш, суралцагчид шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжлүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл, арга зүйн үйлчилгээг үзүүлэх таатай орчин байна.

4 Номын сан нь энэхүү нийтлэг шаардлагаас гадна номын сангийн талаарх эрх бүхий байгууллагаас гаргасан бусад нормативуудыг мөн дагаж мөрдөнө.

5 Номын сан нь гадаад дотоодын мэдээллийн сүлжээнд хамрагдах, номын сан хооронд ном, хэвлэл, мэдээллийн бусад материалыг солилцох замаар үйлчилгээнийхээ боломжийг өргөтгөдөг байна.

Хоёр. УДИРДЛАГА

             1. Номын сан нь сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар , чухал нөөц болохын хувьд тухайн сургалтын байгууллагын ангилал болон бүтэц, зохион байгуулалтад нийцсэн удирдлагын бүтэцтэй байна.

            2. Номын сангийн эрхлэгчийг сургуулийн  захирлын  тушаалаар томилно. Номын сангийн эрхлэгч нь сургуулийн захиралд буюу түүний эрх олгосноор сургалт, эсвэл эрдэм шинжилгээний асуудал хариуцсан дэд захиралд шууд ажлаа тайлагнадаг байна.

            3. Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хянах бөгөөд номын  сангийн нөөц ба үйлчилгээг өндөр төвшинд байлгах, үр ашигтай удирдах үүрэг, хариуцлага хүлээнэ.

            4. Номын сан  ба сургалт, эрдэм шинжилгээний ажлын холбоог хангахын тулд номын сангийн дэргэд зөвлөх үүрэг бүхий номын сангийн зөвлөл байгуулна.

            5. Номын сан нь   өөрийн дотоод удирдлага, үйл ажиллагааны бүх хүрээнд баримтлах хэм хэмжээг тогтоосон албан ёсны дүрэм, журамтай байна.

Гурав. САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ

1. Дээд боловсролын байгууллага нь номын санд зориулсан тусдаа төсөвтэй байна. Номын сангийн төсөв нь дор дурдсан зардлын зүйл, ангиас бүрдэнэ. Үүнд: 

  • Ажиллагчдын цалин , шимтгэл
  • Ном, зохиол авах
  • Тогтмол хэвлэл захиалах
  • Хэвлэмэл бус материал (CD-ROM, CD, хуурцаг, пянз, микрофиш, микрофильм, слайд, хүснэгт, диаграмм,газрын зураг, кино, гэрэл зургын материал г.м) авах
  • Ном, хэвлэл засварлах, сэлбэн засах
  • Багаж төхөөрөмж, тавилга авах, түүний засвар үйлчилгээ
  • Номын сан хооронд ном, хэвлэл, мэдээллийн солилцоо хийх
  • Электрон католог буй болгох, хөгжүүлэх
  • Олон улсын компьютержсэн шинжилгээ судалгааны мэдээллийн санд хайлт хийх, интернет, цахилгаан үйлчилгээний зардал
  • Номын сангийн байр, өрөө танхимын урсгал болон их засвар
  • Бусад

            2. Номын сангийн нөөц болон үйлчилгээнд төсөвлөсөн хөрөнгийг зориулалтын нь дагуу ашиглана.

            3. Номын сангийн төсвийг боловсруулах, батлуулах, түүнийг захиран зарцуулах, төсвийн хүлээх эрх, үүрэг хариуцлага тодорхой байх ёстой.

            4. Ном, тогтмол хэвлэл бусад материал бүрдүүлэлт нь сургуулийн эрхэм зорилго, зорилгуудад  дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн байна.

           5. Ном, тогтмол хэвлэл бусад материал бүрдүүлэлт нь сургалтын чиглэл, агуулгыг дэмжих шаарлагад нийцэж  байна.

           6. Номын сангийн ном, тогтмол хэвлэлийн төрөл, чиглэл нь боловсролын зорилго, тухайн сургалтын байгууллагын  ангилалд тохирсон, оюутан, багш, удирдах ажилтны мэдээллийн болон чөлөөт цагаа зөв ашиглах эрэлт хэрэгцээг хангахуйцаар сайтар шилж сонгогдсон, тэнцвэртэй байдлаар бүрдүүлэгдсэн байвал зохино.

            7. Номын сан нь аудио-видео (хуурцаг, сургалтын  зориулалттай бусад хэвлэмэл бус материал)-тай байх бөгөөд тэдгээрийг ашиглах техник хэрэгслээр хангагдсан байна.

Дөрөв. АЖИЛТНУУД

1. Их сургууль, коллежийн номын сангийн эрхлэгч нь номын сангийн чиглэлээр бэлтгэгдсэн, бакалавр буюу түүнээс дээш зэргийн боловсролтой, туршлагатай, мэргэшсэн, орон тооны байвал зохино.

2.  Мэргэжлийн номын санчдын тоо нь эрх бүхий байгууллагаас тогтоосон номын сангийн орон тооны жишгийг хангасан, нийт суралцагчид, фондын хэмжээ, сургалтын чиглэлийн тоо ба онцлог, заах арга, багш оюутны судалгаа, шинжилгээний үйл ажиллагааны эрэлт хэрэгцээг хангахуйцаар байвал зохион.

3. Мэргэжлийн номын санчид нь тухайн ажлыг  гүйцэтгэх мэргэжлийн ур чадвартай, зохих төвшний мэргэжлийн боловсролтой байна.

4. Номын сангийн мэргэжлийн ажилтнууд компьютер, электрон мэдээллийн эх үүсвэр болон хэвлэмэл бус мэдээллийн материалыг ашигалах чадвартай байна.

5. Номын сангийн ажилтан бүр номын сан, мэдээллийн үйлчилгээний бүтэц, төвшинд зохицсон албан тушаал, зэрэг дэв, ажил үүргийн хуваарьтай байх бөгөөд өөрсдийн ажил үүрэг, хариуцлагаа нарийн мэддэг байна. Ажил үүргийн хуваарийг шаардлагатай үед хянан сайжруулдаг байна.

6. Их сургууль коллеж нь номын санчдынхаа мэргэшлийг дээшлүүлдэг байна.

Тав. БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

1. Номын сан нь ажилтнуудын болон ажил, үйлчилгээний зориулалттай галттай тооны өрөө танхим (байр)-тай тэдгээрийн талбай зохих нормативыг хангасан, хүрэлцэхүйц байна.

2 .Номын тавиурууд, тэдгээрийн хоорондох зай, байрлал нь зохих норматив шаардлагыг хангасан байна.

3. Номын сангийн фондын хэмжээ, суудлын тоо нь сургуулийн нийт суралцагчдын тооноос хамаарах бөгөөд эрх бүхий байгууллагаас баталсан норматив шаардлагыг хангасан байна.

4. Номын сан нь хүрэлцэхүйц тооны утастай байна. Номын сангийн ажилтнууд ажил үйлчилгээ явуулахад шаардлагатай компьютер, бусад тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.

5 Номын сан нь эрх бүхий байгууллагаас баталсан номын сангийн ариун цэвэр, эрүүл ахуйн болон техникийн аюулгүй байдлын норматив шаардлагуудыг ханган биелүүлдэг байна.

Зургаа. ФОНД БҮРДҮҮЛЭЛТИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

1. Фондын ном, хэвлэлийн агуулга нь уншигчдын хэрэгцээнд нийцхүйц, тоо хэмжээ нь эрх бүхий байгуулагаас баталсан нормативыг хангасан бөгөөд уншигчдын  ашиглаж чадах нийтлэг хэл дээр байна.

2. Номын сангийн материалыг бүрдүүлэхэд багш, мэргэжлийн номын санчид оролцоно.

3 Багш нараас ном, тогтмол хэвлэл болон номын сангийн бусад материалыг номын санд захиалах дотоод журамтай, түүнийгээ мөрддөг байна.

4. Фонд бүрдүүлэлтийг зохих ангилал, катологийн заалтын дагуу зохион байгуулна.

5. Сургуулийн захиргаа, багш судлаачид, мэргэжлийн  номын санчид зөвшилцсөний үндсэн дээр хуучин болон агуулга нь хоцрогдсон ном, хэвлэл, бусад материалыг үндсэн фондоос идэвхигүй фондод шилжүүлэх ажлыг тухай бүр хийдэг байна.

6. Чөлөөт сонголттой фондуудад байгаа ном, хэвлэл, бусад материалын төрөл ангийн заалт, байрлал нь тодорхой заагдсан, ил тод байх ёстой.

Долоо. ҮЙЛЧИЛГЭЭ БА НОМЫН ХАНГАМЖ

1. Фондын номын бүрдүүлэлт, тэдгээрийг ашиглах  бололцоог дээд зэргээр хангах замаар үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг шуурхай хангана.

2. Номын сангийн үйлчилгээний хүрээ, чанарын талаар тайлан тооцоог байнга гаргаж, дүн шинжилгээ хийдэг байна.

3. Сурах, сургах, судалгаа шинжилгээний ажилд номын сангийн нөөцийг үр дүнтэй ашиглах талаар багш нар болон номын санчид хамтран ажиллана.

4. Ном, сурах бичиг, тогтмол хэвлэлийн хангамжийн  талаар, мэргэжлийн тэнхмүүдтэй хамтран мэдээ, судалгаа гаргаж, хангамжийг сайжруулах арга хэмжээ авдаг байна.

5. Шинээр авсан ном, хэвлэлийн мэдээг тогтмол гаргадаг байна.

6. Уншигчдад зориулж номын сан ашиглахтай холбоотой зөвлөмж гаргадаг байна.

7. Номын сан нь хувилах, олшруулах төхөөрөмжөөр хангадсан байна.

8. Номын сангийн үйлчилгээний өрөөнүүдийн байрлал, зориулалт, ажиллах цагийн хуваарь, үйлчилгээний журам  зэргийг үйлчлүүлэгчдэд харагдахуйц газар байрлуулна

 

Эх сурвалж: http://www.meds.gov.mn/director-content-252-318.mw