21-р зууны номын санчийн 10 С

Номын сан бол хэзээ ч зөвхөн номын тухай ойлголт байгаагүй. Харин тэнд номоос гадна хүмүүс, тэр дундаа номын санч, мэдээллийн ажилтны тухай ойлголтууд багтаж байдаг. 21 р зуун буюу цахим ертөнцөд номын санчид ямар ажил хийх тухай “10 С” ашиглан тайлбарласныг хүргэе.

 

  1. Уншигч. (Customers) – Тэдний санал, хэрэгцээ, сонирхлыг мэддэг байх ёстой.

  2. Зөвлөгч (consultants) – Номын санчид мэдээллийг дамжуулдаг энгийн мэдээлэгч биш, харин мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч чаддаг байх ёстой.

  3. Тав тух (convenience) – Бүх төрлийн үйлчилгээндээ хэрэглэгчийн тав тухыг харгалзан үзэж хэрэгжүүлдэг байх.

  4. Харилцан ойлголцдог байх (communicate) – Өөрийн үйлчлүүлэгчид болон өөр бусадтай боломжит бүхий л арга замаар харилцан ойлголцдог байна.

  5. Бүтээгч (create) – Зөвхөн уншигч үйлчлүүлэгчид асуулт асуухыг хүлээгээд суудаг бус, харин блог, видео, шууд нэвтрүүлэг гэх мэт аргуудыг хэрэглэн шинэ мэдлэг, мэдээллийг бүтээдэг байна.

  6. Тасралтгүй сайжруулна (continuous improvement) – Өөрийгөө болон өөрсдийн систем, орчноо тасралтгүй сайжруулдаг байх.

  7. Өөрчлөгч (change) – Ирээдүйд сайн үр дүнг гаргахын тулд төлөвлөгөө хийхдээ манлайлал, үйл ажиллагаа, стратегийн өөрчлөлтийг урьдчилан харах, удирдах чадвартай байх

  8. Өөрийн хэрэглэгчидтэйгээ холбогдох (connect) – Өөрийн мэргэжлийн мэдлэг бус, харин ерөнхий мэдлэг, чадвараа хуваалцаж солилцог байх.

  9. Шинэлэг байх (Current) – Орчинд болж буй үйл явц, технологийг шинжилж, туршсаны үндсэн дээр түүнийг ашиглан хүмүүст вэб болон бодит орчинд шинэ мэдлэг, туршлагыг дамжуулдаг байна.

  10. Хамтын ажиллагаа (Collaborate) – Нийгэм дэх хамтрагчид, санхүүгийн талаар дэмжлэг үзүүлэгчид, өндөр мэдлэг чадвар бүхий мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг байна.