Номын санч нарын мэргэжлийг нь дээшлүүлэн чадавхижуулж, иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний чанарт үр дүн, ахиц гаргах зорилгоор “Номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт семинарыг сум, сургуулийн номын санчдын дунд 2015.03.26-27-ны өдрүүдэд аймгийн Нийтийн номын сангийн байранд зохион байгууллаа.
Сургалтанд соёлын төвийн номын санчид 92,3%-н ирцтэй, ЕБС, МСҮТ-ийн номын санчид 75%-н ирцтэй, Нийт сургалтанд хамрагдалт 83,6%-тай байлаа. Сургалтанд СУИС-ийн Соёлын сургуулийн багш Тунгалаг, Оюундэлгэрэх нарыг урьж “Соёл олон түмний ажил, зохион байгуулалт, төрлүүд”, “Үйлчилгээний байгууллагын харилцааны соёл” сэдвүүдээр нийт 8 цагийн лекц авч мэдлэг чадвараа дээшлүүллээ.
Эх сурвалж: http://www.library.to.gov.mn/index.php/en/36-2011-11-11-02-31-06/2015-03-12-04-58-22/120-2015-04-13-02-28-33