Автоматжуулалтын програм хангамж гэхээр л бидний толгойд ганц хоёр програмын нэр орж ирдэг. Гэтэл номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах зориулалттай маш олон програм хангамж (library management system) байдаг бөгөөд тэдгээрээс заримыг нь танд сонирхуулах үүднээс Номын сангийн автоматжуулалтын OPENBIBLIO програм:гарын авлага номын хэсгээс орууллаа.
…Дэлхийн улс орнуудад номын санд зориулсан үнэ төлбөртэй болон үнэ төлбөргүй олон програм хангамжийг ашиглаж байна.
Өргөн хэрэглэгдэж байгаа үнэ төлбөргүй програм хангамжуудаас танилцуулахад:
ABCD |
ABCD бол вэбэд суурилсан номын сангийн автоматжуулалтын систем юм. Уг програм нь үнэгүй, нээлттэй эхийн програмын адилаар хийгдсэн бөгөөд Winisis програмын адил дурын бааз үүсгэх, каталогжуулалт, хайлт хийх, баримт олголт, бүрдүүлэлт, статистик, номын сангийн бусад үйлчилгээ, Виндовс болон Линукс үйлдлийн системд ажиллах боломж, MARC-21 форматыг дэмжих, олон хэл дэмждэг гэх мэт боломжуудыг агуулдаг байна. |
Alexandria – OpenSource Library Manager |
Энэ програмын зорилго нь номын сангийн фондын материалыг удирдахап чиглэгдсэн. Linux үйлдлийн системд ажилладаг бөгөөд MySQL, Oracle, PostgreSQL (pgsql), SQL баазыг дэмдэг. Вэбэд суурилсан програм юм. |
BiblioteQ |
BiblioteQ програм бол номын сангийн каталог болон удирдлагыг иж бүрнээр нь автоматжуулахыг зорьсон. |
Bookware Library Management Software |
Номын сангийн энэхүү нээлттэй эхтэй үнэгүй програм нь уншигчид болон номыг удирдах, хэн ямар материал авч ашиглаж байгааг хяна зориулалт бүхий програм юм. |
CDS ISIS / WINISIS |
CDS ISIS нь ( Computerized Documentation Service / Integrated Set of Onforamtion Systems) нь тоон бус мэдээллийн санг зохион байгуулж удирдах зориулалттай програм хангамж юм. |
college library management system |
Жава хэл дээр бичигдсэн бөгөөд SQL бааз ашиглана. |
DBC Canadiana.org Digital Collection Builder |
Номын сан, архив болон бусад соёлын өвийн байгууллагууд ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг тоон хэлбэрт шилжүүлээд түүнийгээ хэрэглүүлэхэд зориулагдсан програм. |
Drupal |
Сайн удирдлагын хэсэг, уян хатан вэбсайтын бүтэц, хайлтын системийг гайхалтай дэмждэг гээд олон сайн талтай, чөлөөт нээлттэй эхийн Drupal АУС нь томоохон вэбсайт ажиллуулахад нэн тохиромжтой. Та хангалттай цаг зарцуулж чадвал хамгийн сайн вэбсайт бүтээх хэрэгсэл тань болно. |
e-library |
Нийтийн номын сангийн бүхий л үйл ажиллагааг автоматжуулахад зориулагдан бүтээгдсэн бөгөөд онлайнаар болон гар утсаар үйлчилгээ үзүүлэх боломжтой. |
Eprints |
Соутхамптоны (Southampton) их сургууль материал архивлах зорилгоор хөгжүүлсэн. |
Evergreen |
Ямар ч том номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах чадвартай үнэгүй, нээлттэй эхтэй програм юм. 2006 оноос анх үйл ажиллагаа эхэлсэн. Энэ програм нь найдвартай ажиллагаа, уян хатан байдал, хамгаалалт сайтай, хэрэглэхэд эвтэйхэн зэрэг давуу талтай. |
GNUTECA |
GNUTECA бол үнэгүй, нээлттэй эхтэй номын сангийн автоматжуулалтын програм хангамж бөгөөд баримт олголт, каталогжуулалт, MARC завсларлах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэнэ. |
GPL Library Loan Management System |
Жижиг номын сангуудад зориулагдан бүтээгдсэн бөгөөд номын сангийн баримтуудыг бүртгэх, гэрээр олгох, шуудан харилцаа гэх мэт бүхий л үйл ажиллагааг автоматжуулахад чиглэгдсэн. |
Greenstone |
Greenstone нь дижитал номын сангын програм ба мөн шинээр цуглуулга үүсгэх боломжтой программ хангамж юм. Энэ нь мэдээллийг эмхлэн цэгцэлж түүнийгээ интернэтээр эсвэл CD-ROM -оор дамжуулан бусдад хүртээх боломжийг олгодог. Greenstone нь Шинэ Зеаландын Номын Сангийн төслөөр Waikato-гийн их сургуульд хийгдсэн UNESCO болон Human Info ТББ-тай хамтран ажилласны дүнд нийтийн хүртээл болсон. Энэ бол нээлттэй-программ бөгөөд дараах хаягаар http://greenstone.org хандан GNU Нийтийн Ерөнхий Лиценз-ийн нөхцлийн доор авахад боломжтой. |
J-ISIS (Java ISIS) |
ЮНЕСКО гоом гаргасан CDS ISIS програмд дутуу байсан зарим зүйлийг гүйцэтгэж чадах клиент/сервэр горимоор ажилладаг үнэгүй програм юм. |
Koha |
КОХА бол нээлттэй эхтэй номын сангийн автоматжуулалтын систем бөгөөд МАРК 21 форматын дагуу хийгдсэн, вэбэд суурилсан програм хангамж юм. |
Librarian DB |
Librarian DB бол вэбэд суурилсан, номын сангийн үйл ажиллагааг автоматжуулахад чиглэгдсэн энгийн програм юм. |
library management system |
Энэ систем нь ном, уншигч, гэрээр олголт гэх мэт номын сангийн үйл ажиллагааг автоматжуулахад зориулагдан бүтээгдсэн байна. |
Mobile Library Management System |
MobLib бол ном, CD гэх мэт материалыг удирдан зохион байгуулах номын сангийн автоматжуулалтын систем бөгөөд гар утаснаас хандах боломжийг олгож бүтээгдсэн. |
NewGenLib |
Номын сангийн автоматжуулалт сүлжээний програм. Бүрдүүлэлт, Каталогжуулалт, Тогтмол хэвлэлийн удирдлага, баримт олголт, Номын сангийн удирдлага, тайлан гэсэн үндсэн модулиудтай. |
Openbiblio |
Энэхүү систем (програм) нь анх 2002 онд GNU-GPL (General Public License) буюу GNU төслийн чөлөөт програм хангамжийн лицензийн хүрээнд PHP хэл дээр бичигдсэн. Уг системийн үндсэн хэл нь Англи бөгөөд Испани, Тайланд зэрэг хэлэнд орчуулагдаж дэлхийн олон оронд тархсан байна. |
OpenOPAC – Complete Library Management |
OpenOpac бол орчин үеийн програмчлалын санаануудыг агуулсан номын сангийн автоматжуулалтын систем юм. |
PMB/PHPmylibrary/PHPmyBibli |
phpMyLibrary бол PHP хэлээр бичигдcэн ба MySQL мэдээллийн сан ашигладаг номын сангийн автоматжуулалтын програм. |
Web Librarian |
Номын сан болон номын сангийн материалыг удирдах вэбэд суурилсан програм бөгөөд материалын хайлт, хэрэглэгчийн хайлт зэргийг хийж чадна. Тус програм нв Жава хэлээр бичигдэж MyDQL, JDBC баазад суурилж ажилладаг. |
Zotero |
Энэ програм нь вэб үзэгч програмын нэмэлт байдлаар суудаг бөгөөд таны судалгаа шинжилгээний (номзүй) ажилд тусална.Мэдээллийн нөөцийг цуглуулах, зохион байгуулах, ишлэл авах болон хамтаар эзэмшихэд ашиглагдана. Тухайлбал: |