Өөрийнхөө мэддэг зүйлийг бусадтай зоригтой хуваалцая

Өндгөө дарсан тахиа шиг мэдлэгээ хадгалаад дараад байхаас татгалз. Таны өнөөдөр мэдэж байгаа, бусдаас нуугаад байгаа мэдээлэл тань маргааш хуучирна. Эсвэл өөр хэн нэгэн таны бодсон санааг түрүүлж судлаад өөрийн нэр дээр “патент” болгоод авчихыг үгүйсгэхгүй.
Бүх зүйлийг ганцаараа сурч мэдэж амжихгүй шүү дээ. Таны бодож байгаа зүйлийг өөр хэн нэгэн бас бодож, бүр хэрэгжүүлж байж ч магад гэдгийг анхаар.
Номын сангийн фондноос хасалт хийхгүй ном нэмж аваад л байхаар хэсэг хугацааны дараа шинэ ном багтахаа байдаг. Энэ үед бид хуучин, ашиглагдахгүй номуудаа акталсны дараа шинэ ном нэмж авдаг. Үүнтэй нэгэн адил та шинэ мэдээ мэдлэгээр тархиа цэнэглэхийг хүсвэл өөрийн хуучин мэдлэгийг бусдад зоригтойгоор өгч сурах хэрэгтэй.

Зургийг: http://justcuriousblog.com/wp-content/uploads/2014/08/CLIPART-Knowledge_Transfer.jpg