Номын сангууд, тэр дундаа их дээд сургуулийн номын сангуудад дипломын ажил, судлагаа шинжилгээний ажил хийж байгаа оюутан багш нар бусдаас тусгаарлагдаж хамаг анхаарлаа зөвхөн хийж байгаа зүйлдээ чиглүүлэх шаардлага гардаг.
Тэдгээр уншигчид “нийтийн” уншлагын танхимд суугаад бусдын дуу чимээнд ажиллахад төвөгтэй байдаг тул энэ асуудлыг шийдэхийн тулд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй үйлчлүүлэгчдэд ашиглуулах тусгай тасалгаа (Study Carrel) г номын сангууд хэрэглэдэг.
Энэ тасалгаанд сургалтын албанаас, эсвэл номын сангийн удирдлагын зөвшөөрөлтэй уншигчид л үйлчлүүлдэг бөгөөд компьютер, ширээний гэрэл гэх мэт шаардлагатай төхөөрөмжөөр тоноглож болно.
Нийтийн номын сангуудын тухайд ийм өрөө байгуулж төлбөрт үйлчилгээ явуулж болох юм шиг санагдаад байгаа юм.
Хэрэв үйлчлүүлэгч хүсвэл цай, кофегоор үйлчилсэн ч болно шүү дээ. 😉