Удирдлагын академийн номын сангаас “Чөлөөт сонголттой номын сангийн үйлчилгээ: туршлага, бэрхшээл, үр дүн” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг 2015 оны 05-р сарын 13-ны өдөр /16.00-19.00/ амжилттай зохион байгуулав.
Уг арга хэмжээнд ХААИС, МУИС, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, СУИС зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, чөлөөт сонголттой үйлчилгээг нэвтрүүлсэн туршлага, бэрхшээл, хүндрэл, үр дүнгийн талаар мэдээлэл сонсов.
Оролцогчид Чөлөөт сонголттой үйлчилгээний талаарх өөрсдийн сонирхсон асуултын тавьж, хэлэлцүүүлэг өрнүүлж Академийн номын сангийн үйл ажиллагаатай танилцав.
Тус Академийн номын сан 2004 онд 1 уншлагын танхимаа чөлөөт сонголттой хэлбэрт шилжүүлсэн бөгөөд 2008 онд Гэрээр олгох үйлчилгээгээ чөлөөт сонголттой болгосон юм. Чөлөөт сонголт нэвтрүүлэн ажилласан 10 гаруй жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, бэрхшээл, үр дүнгээ номын санч нартайгаа хуваалцав.