Зүүн бүсийн номын санчдын “Ажил мэргэжлийн өдөрлөг” зохион байгуулагдлаа

Хэнтий аймагт Зүүн бүсийн номын санчдын “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ӨДӨРЛӨГ” 2015 оны 05-р сарын 01, 02-нд зохион байгуулагдаж Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн төвийн болон сумдын нийт зургаан багийн 70 гаруй номын санчид оролцлоо.


Энэхүү ажил мэргэжлийн өдөрлөгөөр Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэж, “Барга ард түмний ёс заншил” сэдэвт илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт явагдаж БНХАУ-ын ӨМӨЗ Орны баруун барга хошуу, Зүүн барга хошуунаас 4 хүүхэд, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудаас шалгарсан 6 хүүхэд оролцож, дүнгээ гаргалаа.

Мөн Хэнтий, Дорнод аймгийн номын сангууд “Босоо монгол бичиг мину” үзэсгэлэн гаргаж уншигчид болон оролцогчдод сурталчиллаа.

Жүжигчилсэн тоглолтын хэсгээс… (Сүхбаатар аймгийн Жаахан шарга баг)

Ажил мэргэжлийн өдөрлөгийн хүрээнд “Ур чадварын уралдаан тэмцээн” зохион байгуулав.

Өдөрлөгийн хүрээнд номын санчдын мэдлэг, харилцаа хандлагыг өөрчлөх, мэдээллийн идэвхтэй зуучлагч байхад номын санчдыг чадавхжуулах зорилгоор “Орон нутгийн номын сан, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр СУИС-ын Соёлын сургуулийн багш, Номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Т. Хайдав, “Уламжлалт үйлчилгээнээс мэдээллийн технологид суурилсан үйлчилгээнд шилжих нь” сэдвээр Д. Нацагдоржийн нэрэмжит хотын номын сангийн мэдээлэл технологийн ажилтан Л. Гантулга, “Номын санчдын харилцаа, хандлага” сэдвээр Удирдлагын академийн номын сангийн захирал Ч. Мөнх-Эрдэнэ нар сургалт семинар зохион байгуулав.

Мэргэжлийн уралдаанд Хэнтий аймгийн төвийн номын сангийн хамт олны “Оюуны ундарга” баг ТЭРГҮҮН БАЙР, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” ДЭД БАЙР, Хэнтий аймгийн сумдын номын санчидаас бүрдсэн “Хөх судар” баг ГУРАВДУГААР БАЙР эзэллээ.

Төгсгөлд нь зохион байгуулсан “Спортын тэмцээн”-д Ж. Цагаан захиралтай Дорнод аймгийн төвийн номын сангийн баг тамирчид “ТЭРГҮҮН БАЙР”эзэллээ.