Номын санч та хэн нэг нэгний номын санд ирэх шалтгаан гэдгээ мэдэх үү???

Номын санчид бол хэн нэгний номын санд ирэх шалтгаан юм. Учир нь номын санчид уншигч, хэрэглэгчдэд мэдээ мэдээллийг олж өгдөг, зуучилдаг зуучлагч, хөтөч, найз нөхөр юм. Энэ нь уншигчдийг номын санд ирүүлдэг хамгийн том шалтгаан юм. Харин энэ шалтгаанаас өөр нэгэн шалтгаан байдаг ажээ.
 
Энэ тухай цухас дурдвал:

 

Үүний нэг илрэл бол саяхан твиттерт нэгэн жиргээч охин @нэрийг нь нууцлав: “Царайлаг номын санч ах ажилаасаа гарчихаж, номын сан руу явахдаа нүүрээ будаж гангалах хэрэггүй боллоо доо. Өнгө орох ганц шалтгаан минь байсан юмсан” гэж жиргэсэн байв.

 

Өөр нэгэн түүхийг өнөөдөрхөн болжморууд жиргэв ээ. Бид бүхний даган дуулан дуртай “Хонгорзул” дууны шүлгийг номын санд сонин уншихаар орсон нэгэн уншигч Хонгорзул хэмээх номын санчийг хараад эхний дөрвөн мөрийг нь шууд бичжээ. Хонгорзул нь Дорноговь аймгийн номын санд ажилладаг байсан бөгөөд сургуулиа дөнгөж төгсөж ирээд байсан залуу номын санч байв. Тэрээр тухайн үеийн аймгийн засаг дарга Мижид хэмээх хүний охин байжээ.
 
2016.09.08
 
 

Хоргын голынхоо хойморт очъё уу даа
Хоргой ногоон хөвч нь дуниартана даа хө
Хорголжин алаг нүдээрээ инээсэн
Хорвоод ганцхан хоргорзул минь дээ

Хонгорзул минь дээ
Хорголжин алаг нүдээрээ инээсэн
Хорвоод ганцхан хонгорзул минь дээ
Хонгорзул минь дээ

Майхан уулынхаа оргилд мацъя уу даа
Манан татаад сүртэй чиг харагдана даа хө
Марал бугатай лусын дагина
Мартахын ч аргагүй хонгорзул минь дээ

Хонгорзул минь дээ
Марал бугатай лусын дагина
Мартахын ч аргагүй хонгорзул минь дээ
Хонгорзул минь дээ

Эрдэнэт уулынхаа энгэрт эрхэл юү дээ
Эрвээхэй цэцгэндээ уусаад цэнгэлтэй дээ хө
Ятгын аялгуутай дуунд нь согтмоор
Янжинлхам бурхан шиг хонгорзул минь дээ

Хонгорзул минь дээ
Ятгын аялгуутай дуунд нь согтмоор
Янжинлхам бурхан шиг хонгорзул минь дээ
Хонгорзул минь дээ