- Бизнес төлөвлөгөө гэж компанийн стратеги, зорилтыг тодорхойлж, компанийн үйл ажиллагааг эрхлэхэд түүний бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээний шуурхай, найдвартай ажиллагаа, тэргүүлэгчдийн ур чадвар, санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлт, үр ашгийг жил тутам сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой цаг хугацаагаар төлөвлөн боловсруулсан баримтыг хэлнэ.
- Компани нь бизнес төлөвлөгөөг өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан дараахь асуудлуудыг тусгасан байна. Үүнд:
2.1 Компанийн үйл ажиллагаа эрхлэх зорилго, баримтлах бодлого, хэтийн төлөв байдал
2.2. Компанийн үйл ажиллагаа эрхлэхэд ашигтай байх макро болон микро түвшин дэх боломжит нөхцөлүүд,
2.3. Компанийн тайлан тэнцэл, мөнгөн хөрөнгийн урсгал, орлого зарлагын 3 жилийн төсөөлөл,
2.4. Ердийн даатгалын компани ямар төрлийн эрсдэлээс хамгаалах гэж байгаа / урт хугацаат даатгалын компанийн хувьд ямар нөхцөлд үүргээ биелүүлэх / талаар тодорхой тусгана.
2.5. Үйл ажиллагаатай холбогдон гарах эрсдэлийг тодорхойлж, түүнийг удирдахад авах арга хэмжээ,
2.6 Давхар даатгалын төлөвлөгөө,
2.7 Компанийн засаглалыг боловсронгуй болгох, сайжруулах төлөвлөгөө,
2.8 Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө
- Бизнес төлөвлөгөөг компанийн үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойш 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн боловсруулна.
- Бизнес төлөвлөгөө нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:
Нүүр хуудас
Бизнес төлөвлөгөөний нүүр хуудсанд дараах зүйлсийг тусган харуулна:
Компанийн нэр, хаяг
Бизнес төлөвлөгөөний нэр
Боловсруулсан огноо
Зохиогчийн нэр, хаяг
Зохиогчийн тэмдэглэл
Компанийн удирдлагын нэр, хаяг
I. ГҮЙЦЭТГЭЛИЙН ХУРААНГУЙ
Энэ бүлэгт тухайн бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэгч нь хэрэгжүүлэх гэж буй бизнес төлөвлөгөөний эрхэм зорилго, зорилт, амжилтын үндэс, учирч болох эрсдэл болон санхүүгийн бусад үзүүлэлтүүдийн тухай товч мэдээллийг багтаана.
Эрхэм зорилго гэдэг нь үйлчлүүлэгч, даатгуулагчдын ямар хэрэгцээг, ямар арга замаар хангах тухай тодорхойлолт юм.
Зорилт гэдэг нь эрхэм зорилтонд хүрэхийн тулд шат дараалан хэрэгжүүлэх, хугацаатай, хэмжигдэхүйц бодитой үр дүн буюу хүрэх цэг юм.
- БИЗНЕСИЙН ТАНИЛЦУУЛГА
Бизнесийн танилцуулга гэдэг нь тухайн компанийн нэр, хаяг, хариуцлагын тогтолцоо, зах зээлийн нөхцөл төлөв байдал, эрхлэх гэж буй үйл ажиллагаа, гаргаж буй үйлчилгээ түүнчлэн удирдлага боловсон хүчний хангалт, санхүүгийн чадавхи ба байдал бизнес төлөвлөвлөгөө бичих болсон шалтгаан, зорилго зорилтууд түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр,үйл ажиллагааны үр ашиг, борлуулалтын орлого, ашиг зэргийг тусган харуулсан хураангуй тодорхойлолт юм.
Бизнесийн танилцуулга нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ:
Бизнес ба түүний түүх
Зах зээлийн нөхцөл төлөв байдал
Эрхлэх гэж буй үйл ажиллагаа
Эрхлэх гэж буй даатгалын хэлбэрийн дэлгэрэнгүй
Даатгалын хураамж
Нөхөн олговор олголт
Удирдлага боловсон, хүчин
Санхүүгийн байдал төлөв
Бизнес төлөвлөгөө бичих болсон шалтгаан, зорилго
III. МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
Бизнес төлөвлөгөөний “маркетингийн төлөвлөгөө”-г дараахи гурван хэсэг дээр бичнэ үү.
3.1. Зах зээлийн шинжилгээ
Маркетингийн төлөвлөгөөг боловсруулахын тулд юуны түрүүнд зах зээл буюу хэрэглэгчдийнхээ тухай судалж мэдэх, зах зээлийг тань булаацалдах өрсөлдөгчид, танайд бараа үйлчилгээ үзүүлэх түншүүд, зуучлагчдынхаа талаар судлах ёстой.
3.2. Маркетингийн стратеги
Маркетингийн стратеги гэдэг нь зах зээл рүү хандсан төлөвлөгөө буюу амжилт олохын тулд танай байгууллагын хэрэглэж буй арга замууд юм.
3.3. Маркетингийн иж бүрдэл
Танай компани зах зээл рүүгээ хандах арга зам буюу стратегиа тодорхойлсон бол одоо зах зээл дээр таатай байдал үүсгэхийн тулд байгууллагын ашигладаг хүчин зүйлс буюу маркетингийн иж бүрдлийг хэрхэн бүрдүүлэх вэ? Маркетингийн иж бүрдэлд үйлчилгээ, үнэ, идэвхжүүлэлт, хуваарилалтын талаар тусгана.
- МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
Бизнес төлөвлөгөөний энэ бүлэгт удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчний хэрэгцээ гэсэн асуудлуудыг багтааж оруулна.
Удирдах баг: Бизнес төлөвлөгөөний энэ хэсэгт тэргүүлэгчид нь тухайн чиглэлээр хэр мэрэгшсэн, бие биенээ орлох чадвар нь ямар болох, мэргэжил дадлага туршлагатай байх шаардлагыг хэр зэрэг хангасан байдал болон эрх мэдэл, ажил үүргийг оновчтой хуваарилсан байдал зэргийг харуулах хэрэгтэй. Тэргүүлэгчид болон мэргэжилтэн (хуулийн зөвлөх г.м.), тэргүүлэх ажилтны (салбаруудын удирдлага г.м.) дадлага, туршлага, тухайн салбарт ажилласан байдал, үүрэг хариуцлага зэрэг тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдээлэл бүхий намтрыг бизнес төлөвлөгөөндөө хавсаргах шаардлагатай. Түүнчлэн удирдах багийн гишүүн бүрийн эрх үүрэг хариуцлагыг нягт тогтоож, хэн нь хэнд захирагддаг, хэн эцсийн шийдвэр гаргадгийг зааж байгууллагын дүрэмд оруулан баталгаажуулж, төлөвлөгөөндөө хавсаргаж болно.
Зохион байгуулалтын бүтэц: Тэргүүлэгчид дор зохион байгуулалтын шат дамжлага багатай, хамгийн үр ашигтай бүтцийг тогтоох нь чухал. Цөөн хүнтэй хамт олны зохион байгуулалтын бүтцийн үр ашигтай байх үндэс зарчим нь нэг удирдлагатай байх, ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдагч мэдээллээр сайн хангагддаг байх, ажиллагчид ажлынхаа үр дүнг сонирхдог байх, хяналт ил тод байх явдал болно. Энэхүү зарчмыг баримтлан зохион байгуулалтын бүтцээ тогтоож бизнес төлөвлөгөөндөө оруулна.
Боловсон хүчин: Энэ хэсэгт шаардагдлагатай мэргэжлийн боловсон хүчин тэдгээрийн тоо түүнчлэн мэргэжил эзэмшүүлэх эсвэл мэргэжил дээшлүүлэх сургалтын асуудлуудыг төлөвлөх болно.
Энэ хэсэгт нийт ажиллагчид болон шаардлагатай мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ, уг ажлыг гүйцэтгэх ажиллагсдын тоо түүнчлэн нийт ажиллагсдын сар, жилийн цалингийн хэмжээ, цалингийн шимтгэлийг тооцоолж төлөвлөнө.
Сургалтанд зориулсан зардал хэдийгээр гаднаас нь харахад ашиггүй мэт боловч үр ашгаа зүй ёсоор өгдөг гэдгийг анхаарвал зохистой.
- САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
Санхүүгийн төлөвлөгөөнд дараах хэсгүүд орно. Үүнд :
Нийт орлогын тооцоо
Үйл ажиллагааны урсгал зардлын тооцоо
Ашиг/ алдагдлын тооцоо
Алдагдалгүй ажиллагааны тооцоо
Мөнгөн урсгалын тооцоо гэх мэт .
- ЭРСДЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ
6.1.Эрсдэлийн төрлүүд:
Компанийн үйл ажиллагаа эрхлэхэд багадаа 7 төрлийн үндсэн эрсдэлийг тооцоолоход болно.
- Техник, тоног төхөөрөмжийн,
- Гэрээний эрсдэл,
- Давхар даатгалын эрсдэл,
- Санхүүгийн,
- Хүний хүчин зүйлийн,
- Хууль зүйн,
- Зах зээлийн,
6.2.Эрсдэлийг багасгах боломжууд
Эдгээр дурьдсан эрсдэлээс чухам ямар нь танай бизнест тохиолдож болох магадлал илүү вэ? Түүнийг доод хэмжээнд байлгахын тулд та ямар арга хэмжээ төлөвлөснөө бичих нь зүйтэй.
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны дүнд компанийн ашигт ажиллагаа хэрхэн хадгалагдаж үлдэхийг төлөвлөсөн үр дүнтэй жишиж харьцуулаарай.
YII. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
7.1 Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг эрсдэлийн шинжилгээтэй уялдуулан
дэлгэрэнгүйгээр боловсруулна.
7.2 Хөрөнгийг хөрөнгө оруулах гэж буй зүйлийн ангилал тус бүрээр дэлгэрэнгүй гаргана.
YIII. ДАВХАР ДААТГАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Давхар даатгалын төлөвлөгөө нь Хорооноос батлан гаргасан “ Давхар даатгалын төлөвлөгөөнд тавих шаардлага”-д нийцсэн байдал зохино.
Давхар даатгалын төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгасан байвал зохино.Үүнд:
8.1 Даатгагчийн эрсдэл даах чадвар
8.2 Худалдан авах давхар даатгалын талаарх мэдээлэл,
8.3 Давхар даатгагчийг хэрхэн сонгох болон тэдний аюулгүй байдлыг хэрхэн үнэлэх
талаар,
8.1 Давхар даатгалын программд хэрхэн хяналт тавих талаар / мэдээллийн болон
дотоод хяналтын системийн талаар /
8.2 Давхар даатгалын ямар хэлбэр нь тухайн даатгагчийн эрсдэлд тохиромжтой байгаа талаар
8.3 Бусад