Хэвлэлийн эх бэлтгэгч, график дизайнер бүрийн хэрэглэдэг номын зохиогч Хаяаши Кимихико гэж хэн бэ?

Мэргэжлийн хэвлэлийн эх бэлтгэгч, дизайнерууд ажлаа хийхдээ програмын цэс, хулгана бага ашиглаж компьютерийн гарнаас товчны хослолоор (Жнь: CTRL+C ) гайхамшигтай хурдан ажиллахыг та харсан уу?

Ингэж ажиллахын тулд асар их хичээл зүтгэл, давтлага хэрэгтэйгээс гадна сайн сурах бичиг хэрэгтэй.

Компьютерийн график дизайны 4 ном (Page Maker, Photoshop, Corel Draw, Web Design – Dreamviewer) -ыг зохиосон хүн нь Хаяаши Кимихико хэмээх япон хүн байдаг.

Энэ хүн Жайка-гийн шугамаар Монголд ажиллахдаа Соёлын коллеж (одоо СУИС. Соёлын сургууль)-ийн хэвлэлийн эх бэлтгэлийн ангид хичээл зааж, эдгээр номуудаа бичжээ.

Энэхүү .Компьютерийн график дизайн Өөрөө сурах бичиг. Номыг ашиглан, компьютерийн график дизайны үндсийг сурсан та бүхэн ирээдүйд монголын дизайны шинэ эринг тэргүүлж явах гарамгай сайн дизайныг бүтээн, амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе.

Зохиогч

Хаяши Кимихико

Урд эгнээний голд Кими багш

Дээрх 4 номоос гадна мөн тус сургуульд ажиллаж байсан Яра Томохидэ гэгч япон багш мөн 3 сурах бичиг (Indesign, Adobe Illustrator, 3D Max(Энэ номын нэрийг сайн санахгүй байна) ) бэлдэж өгсөн нь эдүгээ олон хүнд хэрэг болсоор байна.