Хэвлэлийн эх бэлтгэгч, график дизайнер бүрийн хэрэглэдэг номын зохиогч Хаяаши Кимихико гэж хэн бэ?

Мэргэжлийн хэвлэлийн эх бэлтгэгч, дизайнерууд ажлаа хийхдээ програмын цэс, хулгана бага ашиглаж компьютерийн гарнаас товчны хослолоор (Жнь: CTRL+C ) гайхамшигтай хурдан ажиллахыг та харсан уу?

Ингэж ажиллахын тулд асар их хичээл зүтгэл, давтлага хэрэгтэйгээс гадна сайн сурах бичиг хэрэгтэй.

Компьютерийн график дизайны 4 ном (Page Maker, Photoshop, Corel Draw, Web Design – Dreamviewer) -ыг зохиосон хүн нь Хаяаши Кимихико хэмээх япон хүн байдаг.

Энэ хүн Жайка-гийн шугамаар Монголд ажиллахдаа Соёлын коллеж (одоо СУИС. Соёлын сургууль)-ийн хэвлэлийн эх бэлтгэлийн ангид хичээл зааж, эдгээр номуудаа бичжээ.