Эрдэнэт хотын “Номын төв”-д 2015 оны 05 сарын 11,12-ны өдрүүдэд Увс, Булган, Орхон зэрэг аймгуудын номын санч нарын туршлага солилцох уулзалт болж өнгөрлөө. Уулзалтыг Монголын Номын Сангуудын Консорциум, Увс, Орхон аймгийн номын сан хамтран зохион байгууллаа. Уулзалтын үеэр БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн М.Батчимэг, БСШУЯ-ны номын сан хариуцсан мэргэжилтэн Б.Баяраа нар номын санчидтай уулзаж ярилцлага хийлээ. Уулзалтын төгсгөлд гурван аймгийн номын санчид гарбөмбөгийн нөхөрсөг тоглолт хийлээ.