Номын сан-мэдээлэл мэргэжил ямар өнгөтэй вэ?

Монголчууд аливаа зүйлийг бэлгэдэж ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн ард түмэн.
Монголын нэрт судлаач С.Дулам “Монгол бэлгэдэл зүй: өнгөний бэлгэдэл” номондоо Монголчууд өнгийг хэрхэн бэлэгддэг тухай баримт нотолгоогоор тайлбарласан байдаг бөгөөд шар өнгийг “ЭРДЭМ УХААН”-ы бэлгэдэл гэж бичсэн байна.

Өнгөний бэлгэдэл зөвхөн дорно зүгт байна уу гэвэл бас үгүй бололтой.
Яг бэлгэдэлзүйн талаасаа судалсан уу үгүй гэдгийг мэдэхгүй ч барууны орнууд шинжлэх ухааныг ангилахдаа тодорхой өнгө хэрэглэдэг ажээ.

(Өнгөний коод үзэх, Шар өнгө)

Жишээ нь: Америк, Францчууд Номын сан-Мэдээллийн шинжлэх ухааныг ШАРөнгөөр илэрхийлсэн байна.

Монголын номын сангуудад ч мөн тавиурт ном байрлуулахдаа шинжлэх ухааныг өнгөөр ялгах оролдлого хийж байна. (Одоогоор ЭМШУИС д ажиллаж байгаа Т.Лувсанням 2004 онд бакалаврын дипломын ажилдаа шинжлэх ухааныг ангилахдаа өнгө хэрэглэдэг тухай бичиж байсан, өнөөдөр МУҮНС-н “Солонгос”/нэрийг буруу бичсэн / уншлагын танхимын номыг өнгөөр ангилж байгаа…өнгө ашиглаж байгаа бусад номын сангийн нэр дурдагдаагүй бол өршөөгөөрэй ;)… )

Дээрх оролдлогууд хийгдэж байгаа ч бүгд өнгөний нэг код хэрэглэж байгаа эсэх нь эргэлзээтэй асуудал. Иймээс Монголын номын сангууд шинжлэх ухааныг ангилахдаа бүгд өнгөний нэг КООД ашигладаг болчихвол ямар вэ?