ЕБС-н номын санчдын цалин

ЕБС-н номын санчдын цалингийн талаар БСШУСЯ төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан аймгийн боловсрол соёлын газар, нийслэлийн боловсролын газрын дарга нарт “Чиглэл өгөх тухай” албан бичиг илгээжээ.

Энэ албан бичигт дурдсанаар бол ЕБС-н номын санчид ТҮСУ-2 ангиллаар цалингаа авах юм байна.


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 263
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийн “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагуудын төрийн үйлчилгээний албан тушаал” гэсэн хэсгийн ТҮБД-5 зэрэглэлд “2.Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсрол олгох багш, 3.Сургуулийн өмнөх боловсрол олгох багш” гэж нэмсүгэй.

3. Мөн хавсралтын “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагуудын төрийн үйлчилгээний албан тушаал” гэсэн хэсгийн ТҮБД-4 зэрэглэлийн “2.Ерөнхий боловсролын сургуулийн багш” гэснийг “2.Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн багш” гэж өөрчилсүгэй.

4. Мөн хавсралтын “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагуудын төрийн үйлчилгээний албан тушаал” гэсэн хэсгийн ТҮБД-4 зэрэглэлийн “4.Цэцэрлэг, яслийн багш” гэснийг хассугай.

5. “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийн “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал” гэсэн хэсгийн ТҮЭМ-4 зэрэглэлд “3.Эрчимт эмчилгээний сувилагч, 4.Яаралтай тусламжийн сувилагч, 5.Мэс заслын сувилагч, 6.Мэдээгүйжүүлгийн сувилагч, 7.Эх, ургийн сувилагч, 8.Нярайн сувилагч, 9.Арга зүйч сувилагч, 10.Сэтгэцийн эрүүл мэндийн сувилагч, 11.Хөнгөвчлөх эмчилгээний сувилагч, 12.Хүүхдийн сувилагч, 13.Гэмтэл согогийн сувилагч, 14.Цус, хавдрын сувилагч, 15.Халдварт өвчний сувилагч” гэж, ТҮЭМ-3 зэрэглэлд “7.Мэдрэлийн сувилагч, 8.Нүдний сувилагч, 9.Нүүр амны сувилагч, 10.Чих, хамар, хоолойн сувилагч, 11.Ерөнхий мэргэжлийн сувилагч, 12.Сэргээн засахын сувилагч, 13.Дархлаажуулалтын сувилагч, 14.Монголын уламжлалт анагаах ухааны бариа заслын сувилагч, 15.Арьсны сувилагч, 16.Ариутгагч, 17.Уламжлалт анагаах ухааны сувилагч, 18. Монголын уламжлалт, анагаах ухааны дотрын сувилагч”  гэж тус тус нэмсүгэй.

6. Мөн хавсралтын “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал” гэсэн хэсгийн ТҮЭМ-2 зэрэглэлийн “1.Сувилагч” гэснийг “1.Туслах сувилагч” гэж өөрчилсүгэй.

7. Мөн хавсралтын “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал” гэсэн хэсгийн ТҮЭМ-3 зэрэглэлийн “2.Ахлах сувилагч”, ТҮЭМ-1 зэрэглэлийн “1.Ариутгагч (дезкамерчин, автоклавчин)” гэснийг тус тус хассугай.

8. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын       6 дугаар хавсралтаар баталсан “Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг хүчингүй болсонд тооцсугай.

9. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, шаардагдах хөрөнгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.

10. Энэ тогтоолын 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                    У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд                                                                             Ч.ХҮРЭЛБААТАР

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                                       С.ЧИНЗОРИГ


Засгийн газрын 2018 оны 263 дугаар

              тогтоолын хавсралт

СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ

д/д

Албан тушаалын ангилал

Тухайн ангилалд хамаарах албан тушаалын товч тодорхойлолт

Зэрэглэл

Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний

албан тушаал

1

2

3

4

1.

Удирдах албан хаагч

Төрийн үйлчилгээний бие даасан байгууллагыг удирдаж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргадаг  албан тушаал

ТҮСУ-7

1. Үндэсний театр, эрдмийн театр,  чуулгын захирал, уран сайхны

удирдагч, ерөнхий найруулагч, ерөнхий удирдаач;

2. Үндэсний номын сангийн захирал;

3. Үндэсний музейн захирал;

4. Соёлын өвийн үндэсний төвийн захирал;

2.

ТҮСУ-6

1. Үндэсний театр, эрдмийн театр, чуулгын ерөнхий балетмейстр, бүжиг

дэглээч, ерөнхий зураач, ерөнхий хормейстер;

2. Үндэсний номын сангийн нэгжийн дарга, ерөнхий номын санч;

3. Үндэсний музейн нэгжийн дарга;

4. Соёлын өвийн үндэсний төвийн нэгжийн дарга, ерөнхий сэргээн

засварлагч /мастер/, ерөнхий бүртгэл-мэдээллийн санч, ерөнхий

технологич;

5. Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дарга;

6. Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын дарга, уран

сайхны удирдагч, найруулагч, удирдаач;

7. Төв, орон нутгийн нийтийн номын сангийн захирал;

8. Төв, орон нутгийн музейн захирал;

9. Соёлын төв өргөөний захирал;

10. Их сургуулийн номын сангийн захирал.

3.

ТҮСУ-5

1. Үндэсний номын сангийн арга зүйч, ном зүйч, эрдэм шинжилгээний

ажилтан, сүлжээний инженер, программист, гар бичмэл сэргээн

засварлагч, ном бүрдүүлэгч, сан хөмрөгч;

2. Үндэсний музейн арга зүйч, куратор, эрдэм шинжилгээний ажилтан,

сан хөмрөгч, боловсролын ажилтан, чихмэлийн мастер, ариутгалын

технологич, бүртгэл мэдээллийн санч;

3. Соёлын өвийн үндэсний төвийн нэгжийн дарга, сүлжээний инженер,

программист, шинжээч, бүртгэл мэдээллийн санч, студи,

лабораторийн эрхлэгч, сэргээн засварлагч, сан хөмрөгч, ариутгалын

технологич;

4. Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны нэгжийн

дарга;

5. Театр, чуулгын нэгжийн дарга, хөгжмийн зохиолч, зохиолч,

балетмейстер, бүжиг дэглээч, багш, хормейстер, ерөнхий

концертмейстр, гоцлол бүжигчин, гоцлол дуучин, гоцлол хөгжимчин,

туслах найруулагч, гэрлийн найруулагч /регулятор/, дуу авианы

найруулагч /тонмейстр/, хөгжмийн найруулагч /оркестровщик/;

6. Төв, орон нутгийн номын сангийн нэгжийн дарга;

7. Төв, орон нутгийн музейн нэгжийн дарга;

8. Нийслэлийн дүүргийн номын сангийн эрхлэгч;

9. Дээд боловсролын байгууллагын номын сангийн эрхлэгч;

10. Соёлын ордон, соёлын төвийн дарга.

4.

Мэргэжлийн албан хаагч

Тодорхой нарийн мэргэжил, авьяас, ур чадвар, туршлага шаардах ажил эрхэлдэг, тухайн мэргэжлээрээ бие даан ажилладаг буюу удирдлагын шийдвэр гаргахад шаардагдах санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий албан тушаал

ТҮСУ-4

 1.Үндэсний номын сангийн ангилагч, данслагч, каталогич, номын

санч-мэдээллийн ажилтан, бүртгэл-мэдээллийн номын санч/

2. Үндэсний музейн систем хөгжүүлэлт, аюулгүй байдлын инженер,

сэргээн засварлагч, зураач, чихмэлчин, тайлбарлагч, зохион

байгуулагч;

3. Соёлын өвийн үндэсний төвийн химич, лаборант, систем хөгжүүлэлт,

аюулгүй байдлын инженер, дурсгалт уран барилга, архитектурын

зураг төслийн мэргэжилтэн, инженер;

4. Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны бүртгэл

мэдээллийн санч, судалгаа, сурталчилгаа хариуцсан ажилтан;

5. Театр, чуулгын жүжигчин, хөгжимчин, бүжигчин, дуучин, хөөмийч,

зураач, концертмейстр, туслах удирдаач, оёдлын мастер, нот бичигч,

гэрэл, цахилгааны инженер, хөгжим хөглөгч, конструктор зураач,

хүүхэлдэй урлаач, жижиг хэрэглэл урлаач /бутафор/, тайзны

машинист, урын сангийн эрхлэгч;

6. Төв, орон нутгийн музейн үзэсгэлэнгийн куратор, арга зүйч, эрдэм

шинжилгээний ажилтан, бүртгэл мэдээллийн санч, боловсролын

ажилтан, сан хөмрөгч;

7. Төв, орон нутгийн номын сангийн сүлжээний инженер, программист,

арга зүйч, ном зүйч, сан хөмрөгч;

8. Дээд боловсролын байгууллагын номын санч-мэдээллийн ажилтан;

9. Эрдэм шинжилгээний байгууллагын номын санч-мэдээллийн ажилтан;

10. Соёлын байгууллагын маркетингийн менежер, дизайнер, компьютер графикч.

5.

ТҮСУ-3

1. Үндэсний музейн баримтжуулалт хариуцсан ажилтан;

2. Соёлын өвийн үндэсний төвийн гэрлийн техникч, оператор, гэрэл

зурагчин, дуу, дүрсний инженер;

3. Театр, чуулгын утга зохиолын ажилтан, нүүр будгийн мэргэжилтэн,

парикчин, дууны техникч, гэрлийн техникч, туслах зураач, дүрс

тохируулагч, жижиг хэрэглэлийн эрхлэгч, хувцасны эрхлэгч, хөгжмийн

засварчин, найрал хөгжмийн инспектор, хөтлөх найруулагч;

4. Театр, чуулга, соёлын ордны тайзны механикч;

5. Төв, орон нутгийн номын сангийн ангилагч, данслагч, номын

санч-мэдээллийн ажилтан;

6. Төв, орон нутгийн музейн сэргээн засварлагч, чихмэлчин, систем

хөгжүүлэгч, аюулгүй байдлын инженер, зураач, дизайнер,

тайлбарлагч;

7. Соёлын ордон, соёлын төвийн багш, соёлын өвийн ажилтан,

кино-техникийн ажилтан, орон нутаг судлах танхимын ажилтан, номын

санч, зохион байгуулагч, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч.

6.

ТҮСУ-2

1. Театр, чуулгын гэрлийн оператор, дууны оператор, дархан, мужаан,

гуталчин, жүжиг хөтлөгч /суфлёр/;

2. Театр, чуулга, соёлын ордны оёдолчин, гэрэлтүүлэгч;

3. Бусад байгууллагын номын сангийн номын санч;

4. Төв, орон нутгийн музейн баримтжуулалт хариуцсан ажилтан, сан

хөмрөгийн ажилтан;

5. Үндэсний музейн үзмэр харгалзагч;

6. Үзвэрийн танхимын үйлчилгээний ажилтан, зохион байгуулагч.

7.

Техникийн гүйцэтгэх албан хаагч

Байгууллагын үйл ажиллагаа, зорилтыг биелүүлэхэд тодорхой мэргэжил, боловсрол, ур чадвар шаардах ажил гүйцэтгэх үүрэг бүхий албан тушаал

ТҮСУ-1

1. Тасалбар шалгагч, түгээгч;

2. Тайз, жижиг хэрэглэлийн туслах ажилтан;

3. Хувцасны эрхлэгчийн туслах ажилтан;

4. Ном, хэвлэл сэлбэн засагч, ном ариутгагч;

5. Төв, орон нутгийн музейн үзмэр харгалзагч;

6. Соёлын өв харгалзагч.


2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот

 

Дугаар 264
ТӨРИЙН ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 28.4.3, 28.6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 1 дүгээр хавсралт, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 2 дугаар хавсралт, Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 3 дугаар хавсралт, Шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 4 дүгээр хавсралт, Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 5 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод жишгийг 6 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбараас бусад салбарын төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод жишгийг 7 дугаар хавсралт, Төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг 8 дугаар хавсралт, Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 9 дүгээр хавсралт, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 10 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталж, 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтооход шаардагдах хөрөнгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 75, “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын цалингийн доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 208, “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай”  Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолыг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд                                                                       Ч.ХҮРЭЛБААТАР

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                                 С.ЧИНЗОРИГ


Засгийн газрын 2018 оны 264 дүгээр

тогтоолын 5 дугаар хавсралт

 

СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ДООД ЖИШИГ

                                                                                                                                      (сард, төгрөгөөр)

Цалингийн сүлжээний
шатлал

Албан тушаалын зэрэглэл

ТҮСУ-1

ТҮСУ-2

ТҮСУ-3

ТҮСУ-4

ТҮСУ-5

ТҮСУ-6

ТҮСУ-7

1

449843

482606

536665

578109

672708

718985

767451

2

453149

486242

540847

582711

678264

725044

773994

3

461549

495482

551473

594399

692378

740341

790516

4

482858

518924

578431

624052

728184

5

506633

545075

608504

657134

768128


МСҮТ-ийн номын санчид үүнийг хараарай.

Засгийн газрын 2018 оны 264 дүгээр

тогтоолын 3 дугаар хавсралт

                                                                                                                                                                                      МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ДООД ЖИШИГ

(сард, төгрөгөөр)

Цалингийн сүлжээний шатлал

Албан тушаалын зэрэглэл

ТҮМБ-1

ТҮМБ-2

ТҮМБ-3

ТҮМБ-4

ТҮМБ-5

ТҮМБ-6

ТҮМБ-7

ТҮМБ-8

ТҮМБ-9

1

536665

578109

600904

622878

673849

718985

767451

819795

876325

2

540847

582711

605734

628022

679507

725044

773994

826859

883954

3

551473

594399

618008

641091

693884

740341

790516

844704

903227

4

578431

624052

649144

674244

713968

5

608504

657134

683879

711230

734053

 


Эх сурвалж:

  1. https://www.facebook.com/photo.php?fbid=2175505732697159&set=gm.1951475061541106&type=3&theater
  2. http://legalinfo.mn/law/details/13634?lawid=13634
  3. http://legalinfo.mn/annex/details/8658?lawid=13634
  4. http://legalinfo.mn/law/details/13631