Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив

Орон тооны жишиг норматив батлах тухай

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар A/024/11Орон тооны жишиг норматив батлах тухай

Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газар, дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгаж, сум, дүүргийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.

3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төсөв, санхүүгийн төлөвлөлт, хяналтын асуудал хариуцсан нэгжид тус тус даалгасугай.

4. Энэ тушаалаар батлагдсан орон тооны жишиг нормативыг баримтлан Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-д заасан эрхийг хэрэгжүүлэх замаар байгууллагын төсвийг үр ашигтай зарцуулж ажиллахыг холбогдох төсвийн шууд захирагч нарт даалгасугай.

5.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтран баталсан 2017 оны “Орон тооны жишиг норматив батлах тухай” А/167/292 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

5. Энэ тушаалыг 2018 оны төсвийн жилээс эхлэн дагаж мөрдсүгэй.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ                                                                                                     САНГИЙН САЙД

       УХААН, СПОРТЫН САЙД                    Ц.ЦОГЗОЛМАА                                                              Ч.ХҮРЭЛБААТАР

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/024/11 дугаар

хамтарсан тушаалын хавсралт

Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг норматив

1.Бага сургууль /1-5 дугаар ангитай/

Албан тушаалСуралцагчийн тоо
160 хүртэл161-320321-480481-640641-960961-12001201-15001501-аас их
1Захирал11111111
2Сургалтын менежер
3Нийгмийн ажилтан11111111
4Хичээлийн зохицуулагч
5Хичээлийн туслах ажилтан/лаборант
6Нягтлан
7Нярав11111111
8Номын санч1111111
9Архив, бичиг хэрэг
10Эмч11111
11Тогооч111
12Сантехникч11111
13Цахилгаанчин
14Жижүүр/манаач/1 байгууллагад/23444444
15ҮйлчлэгчХичээлийн анги танхим, номын сан, лабораторийн цэвэрлэгээний 350 м.кв талбайд нэг орон тоо, заал, танхим, коридор, шат 750 м.кв талбайд нэг орон тоо, дотуур байрны 450 м.кв талбайд нэг орон тоо,  бохирын цэвэрлэгээг суултуур, угаалтуур, хавтанцар, шал, хана зэргийг оролцуулан 150м.кв талбайд нэг орон тоо эсхүл 16 суултуурт 1 орон тоо байхаар байхаар тооцно.
16Галч1 уурын зууханд 3 ээлжийн галч ажиллахаар тооцно.
Ердийн зуух/пийшингээр халаадаг бол 8-12 зуух/пийшинд нэг галч ажиллана.

Заавар:

1.Сургуулийн суралцагчийн тоог сургуулийн барилга байгууламжийн суурилагдсан хүчин чадлаар тооцно.

2.Бага сургуулийн захирал нь сургалтын менежерийн  ажил үүргийг хариуцан гүйцэтгэнэ.

3.Ерөнхий боловсролын цогцолбор сургууль нь нэг захирал буюу төсвийн шууд захирагчтай байх бөгөөд цогцолбор сургуулийн бүрэлдэхүүнд багтдаг сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах ажлыг тухайн сургуулийн сургалтын менежер/хичээлийн эрхлэгч хариуцан гүйцэтгэнэ.

4.Сурагчдын дотуур байртай ерөнхий боловсролын сургуулийн захирал, нягтлан, нярав, эмч, бусад туслах ажилчин сурагчдын дотуур байрны харгалзах албан тушаалын ажил үүргийг давхар хариуцан гүйцэтгэнэ.

5.Ерөнхий боловсролын тусгай сургууль үйл ажиллагааны онцлогоос хамаарч  Бага, дунд боловсролын тухай хуулийн 13.6-д заасан шаардлага болон бодит хэрэгцээндээ нийцүүлж жишиг нормативт заасан орон тоог 5 хүртэл тоогоор нэмэгдүүлж болно.

6.Аймгийн төвийн сум болон 8001-ээс дээш хүн амтай сумаас бусад сумдын сургуульд нягтлан бодогчийн орон тоо бий болгохгүй бөгөөд нягтлан бодогчийн ажил үүргийг Сумын санхүүгийн алба хариуцан гүйцэтгэнэ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль нь орон тооны жишиг норматив, хүүхдийн тоо харгалзахгүйгээр нэг нягтлан бодогчтой байна.     

7.Ерөнхий боловсролын сургуулийн цэвэрлэгээ, үйлчилгээ, халаалт, сантехник, цахилгаан, харуул хамгаалалт, эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан чиглэлд заасны дагуу гүйцэтгүүлнэ. Байршил, үйл ажиллагааны хэв шинж, онцлогийг харгалзан эдгээр үйлчилгээг цогцоор буюу байр ашиглалтын  захиргаа, үйлчилгээний хэлбэрээр хэрэгжүүлж болно. Энэхүү гэрээгээр гүйцэтгүүлэх үйлчилгээг сургуулийн байршил, төвөөс алслагдсан байдал, зах зээл дэх үйлчилгээний эрэлт, нийлүүлэлт зэргээс шалтгаалан хэрэгжүүлэх боломжгүй бол нормативт заасан орон тоог баримталж болох бөгөөд  дараах байдлаар зохицуулна. Үүнд:

  • ердийн галлагаатай  сургууль, дотуур байрны зуух/пийшингийн тоо 12 хүртэл бол халаалтыг сургуулийн жижүүр/манаач, эсхүл үйлчлэгч хариуцан гүйцэтгэх бөгөөд галчийн байнгын орон тоог бий болгохгүй.  Хэрэв нам даралтын зуух болон ердийн галлагаа хосолсон бол ердийн галлагааны зуух/пийшингийн тоог үл харгалзан уурын зуухны галч  давхар хариуцан гүйцэтгэнэ. 
  • төвлөрсөн халаалттай сургууль, дотуур байрны дунд нэг сантехникч ажиллана.
  • ахлах сургуулийн хичээлийн байр эсхүл цогцолбор сургуулийн салбар нь төвөөсөө эсхүл нэг нь нөгөөгөөсөө 1 км-ээс дээш зайтай бол сургууль бүрд жижүүр/манаач ажиллаж болно. Хэрэв цогцолбор сургуулийн барилгууд хоорондоо 1 км-ээс хэтрэхгүй зайнд байрладаг бол жижүүр/манаачийн чиг үүргийг орон тооны нормативт багтаан нэгтгэн зохион байгуулна.
  • сургуулийн цэвэрлэгээ хийх талбай нь нормативт заасан хэмжээнээс 50 хувиар их бол ажлын ачааллыг харгалзан үйлчлэгчийн орон тоог цалингийн сандаа багтаан нэгээр нэмэгдүүлж болно. 
  • нийтдээ 481-ээс доош хүүхэдтэй сургуульд эмч ажиллуулахгүй бөгөөд сум, дүүргийн эрүүл мэндийн төв, багийн эмнэлэг, өрхийн эмнэлгээс шаардлагатай урьдчилан сэргийлэх болон бусад тусламж үйлчилгээг авч, хэрэгжилтийг хамтран зохион байгуулна.
  • сургууль, цэцэрлэг нэг байранд буюу цогцолбор хэлбэрээр ажилладаг бол байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах манаач, жижүүр, үйлчлэгч, галч зэрэг үйлчилгээний  орон тоог давхардуулан бий болгохгүй.
  • сургууль нь үдийн цайны хөтөлбөрөө өөрөө зохион байгуулдаг бол тухайн гал тогоонд дотуур байрны тогооч хамаарахгүйгээр 1 тогооч нэмж ажиллуулж болно.
  • Сурагчдын дотуур байртай сургууль бага ангийн сурагчдын үдийн цай, үдийн хоолыг дотуур байрны гал тогооны хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар бэлтгэж болно. Энэ тохиолдолд дотуур байрны тогооч, гал тогооны туслах ажилтныг нэг суралцагчид ногдох хувьсах зардлын нормативаар тооцсон цалингийн санд багтаан ажиллуулна.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын  сургуулийн багшаас бусад захиргааны болон үйлчилгээний ажилтны орон тооны нормативт тусгайлан заагаагүй чиг үүргийг гэрээгээр эсхүл захиргааны бусад ажилтнуудын ажил үүргийн хуваарьт  тусган гүйцэтгүүлнэ.
  1. Дунд сургууль /1-9 дүгээр ангитай, 6-9 дүгээр ангитай/
Албан тушаалСуралцагчийн тоо
160 хүртэл161-320321-480481-640641-960961-12001201-15001501-аас их
1Захирал11111111
2Сургалтын менежер11111122
3Нийгмийн ажилтан1111111
4Хичээлийн зохицуулагч
5Хичээлийн туслах ажилтан/лаборант11
6Нягтлан11
7Нярав11111111
8Номын санч1111111
9Архив, бичиг хэрэг
10Эмч11111
11Тогооч111
12Сантехникч11111
13Цахилгаанчин1
14Жижүүр/манаач/1 байгууллагад/23444444
15ҮйлчлэгчХичээлийн анги танхим, номын сан, лабораторийн цэвэрлэгээний 450 м.кв талбайд нэг орон тоо, заал, танхим, коридор, шат 750 м.кв талбайд нэг орон тоо, дотуур байрны 450 м.кв талбайд нэг орон тоо,  бохирын цэвэрлэгээг суултуур, угаалтуур, хавтанцар, шал, хана зэргийг оролцуулан 150м.кв талбайд нэг орон тоо эсхүл16 суултуурт 1 орон тоо байхаар байхаар тооцно.
16Галч1 уурын зууханд 3 ээлжийн галч ажиллахаар тооцно.
Ердийн зуух/пийшингээр халаадаг бол 8-12 зуух/пийшинд нэг галч ажиллана.

Заавар:

1.Сургуулийн суралцагчийн тоог сургуулийн барилга байгууламжийн  суурилагдсан хүчин чадлаар тооцно.

2.160 хүртэл суралцагчтай суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургуулийн захирал нь сургуулийн нийгмийн ажилтны ажил үүргийг хариуцан гүйцэтгэнэ.

3.Ерөнхий боловсролын цогцолбор сургууль нь нэг захирал буюу төсвийн шууд захирагчтай байх бөгөөд цогцолбор сургуулийн бүрэлдэхүүнд багтдаг сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах ажлыг тухайн сургуулийн сургалтын менежер/хичээлийн эрхлэгч хариуцан гүйцэтгэнэ.

4.Сурагчдын дотуур байртай ерөнхий боловсролын сургуулийн захирал, нягтлан, нярав, эмч, бусад туслах ажилчин сурагчдын дотуур байрны харгалзах албан тушаалын ажил үүргийг давхар хариуцан гүйцэтгэнэ.

5.Ерөнхий боловсролын тусгай сургууль үйл ажиллагааны онцлогоос хамаарч  Бага, дунд боловсролын тухай хуулийн 13.6-д заасан шаардлага болон  бодит хэрэгцээндээ нийцүүлж  жишиг нормативт заасан орон тоог 5 хүртэл тоогоор нэмэгдүүлж болно.

6.Аймгийн төвийн сум болон 8001-ээс дээш хүн амтай сумаас бусад сумдын сургуульд нягтлан бодогчийн орон тоо бий болгохгүй бөгөөд нягтлан бодогчийн ажил үүргийг Сумын санхүүгийн алба хариуцан гүйцэтгэнэ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль нь орон тооны жишиг норматив, хүүхдийн тоо харгалзахгүйгээр нэг нягтлан бодогчтой байна.

7.Ерөнхий боловсролын сургуулийн цэвэрлэгээ, үйлчилгээ, халаалт, сантехник, цахилгаан, харуул хамгаалалт, эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан чиглэлд заасны дагуу гүйцэтгүүлнэ. Байршил, үйл ажиллагааны хэв шинж, онцлогийг харгалзан эдгээр үйлчилгээг цогцоор буюу байр ашиглалтын  захиргаа, үйлчилгээний хэлбэрээр хэрэгжүүлж болно. Энэхүү гэрээгээр гүйцэтгүүлэх үйлчилгээг сургуулийн байршил, төвөөс алслагдсан байдал, зах зээл дэх үйлчилгээний эрэлт, нийлүүлэлт зэргээс шалтгаалан хэрэгжүүлэх боломжгүй бол нормативт заасан орон тоог баримталж болох бөгөөд  дараах байдлаар зохицуулна. Үүнд:

  • ердийн галлагаатай  сургууль, дотуур байрны зуух/пийшингийн тоо 12 хүртэл бол халаалтыг сургуулийн жижүүр/манаач, эсхүл үйлчлэгч хариуцан гүйцэтгэх бөгөөд галчийн байнгын орон тоог бий болгохгүй.  Хэрэв нам даралтын зуух болон ердийн галлагаа хосолсон бол ердийн галлагааны зуух/пийшингийн тоог үл харгалзан уурын зуухны галч  давхар хариуцан гүйцэтгэнэ. 
  • төвлөрсөн халаалттай сургууль, дотуур байрны дунд нэг сантехникч ажиллана.
  • ахлах сургуулийн хичээлийн байр эсхүл цогцолбор сургуулийн салбар нь төвөөсөө эсхүл нэг нь нөгөөгөөсөө 1 км-ээс дээш зайтай бол сургууль бүрд жижүүр/манаач ажиллаж болно. Хэрэв цогцолбор сургуулийн барилгууд хоорондоо 1 км-ээс хэтрэхгүй зайнд байрладаг бол жижүүр/манаачийн чиг үүргийг орон тооны нормативт багтаан нэгтгэн зохион байгуулна.
  • сургуулийн цэвэрлэгээ хийх талбай нь нормативт заасан хэмжээнээс 50 хувиар их бол ажлын ачааллыг харгалзан үйлчлэгчийн орон тоог цалингийн сандаа багтаан нэгээр нэмэгдүүлж болно. 
  • нийтдээ 481-ээс доош хүүхэдтэй сургуульд эмч ажиллуулахгүй бөгөөд сум, дүүргийн эрүүл мэндийн төв, багийн эмнэлэг, өрхийн эмнэлгээс шаардлагатай урьдчилан сэргийлэх болон бусад тусламж үйлчилгээг авч, хэрэгжилтийг хамтран зохион байгуулна.
  • сургууль, цэцэрлэг нэг байранд буюу цогцолбор хэлбэрээр ажилладаг бол байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах манаач, жижүүр, үйлчлэгч, галч зэрэг үйлчилгээний  орон тоог давхардуулан бий болгохгүй.
  • сургууль нь үдийн цайны хөтөлбөрөө өөрөө зохион байгуулдаг бол тухайн гал тогоонд дотуур байрны тогооч хамаарахгүйгээр 1 тогооч нэмж ажиллуулж болно.
  • Сурагчдын дотуур байртай сургууль бага ангийн сурагчдын үдийн цай, үдийн хоолыг дотуур байрны гал тогооны хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар бэлтгэж болно. Энэ тохиолдолд дотуур байрны тогооч, гал тогооны туслах ажилтныг нэг суралцагчид ногдох хувьсах зардлын нормативаар тооцсон цалингийн санд багтаан ажиллуулна.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын  сургуулийн багшаас бусад захиргааны болон үйлчилгээний ажилтны орон тооны нормативт тусгайлан заагаагүй чиг үүргийг гэрээгээр эсхүл захиргааны бусад ажилтнуудын ажил үүргийн хуваарьт  тусган гүйцэтгүүлнэ.
  1. Ерөнхий боловсролын сургууль /1-12 дугаар ангитай, 10-12 дугаар ангитай/
Албан тушаалСуралцагчийн тоо
160 хүртэл161-320321-480481-640641-960961-12001201-15001501-аас их
1Захирал11111111
2Сургалтын менежер12223333
3Нийгмийн ажилтан1111112
4Хичээлийн зохицуулагч1
5Хичээлийн туслах ажилтан/лаборант11
6Нягтлан11111111
7Нярав11111111
8Номын санч1111112
9Архив, бичиг хэрэг111111
10Эмч11111
11Тогооч111
12Сантехникч111111
13Цахилгаанчин1111
14Жижүүр/манаач/1 байгууллагад/23444444
15ҮйлчлэгчХичээлийн анги танхим, номын сан, лабораторийн цэвэрлэгээний 550 м.кв талбайд нэг орон тоо, заал, танхим, коридор, шат 750 м.кв талбайд нэг орон тоо, дотуур байрны 450 м.кв талбайд нэг орон тоо,  бохирын цэвэрлэгээг суултуур, угаалтуур, хавтанцар, шал, хана зэргийг оролцуулан 150м.кв талбайд нэг орон тоо эсхүл16 суултуурт 1 орон тоо байхаар байхаар тооцно.
16Галч1 уурын зууханд 3 ээлжийн галч ажиллахаар тооцно.
Ердийн зуух/пийшингээр халаадаг бол 8-12 зуух/пийшинд нэг галч ажиллана.

Заавар:

1.Сургуулийн суралцагчийн тоог сургуулийн барилга байгууламжийн  суурилагдсан хүчин чадлаар тооцно.

2.160 хүртэл суралцагчтай суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургуулийн захирал нь сургуулийн нийгмийн ажилтны ажил үүргийг хариуцан гүйцэтгэнэ.

3.Ерөнхий боловсролын цогцолбор сургууль нь нэг захирал буюу төсвийн шууд захирагчтай байх бөгөөд цогцолбор сургуулийн бүрэлдэхүүнд багтдаг сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах ажлыг тухайн сургуулийн сургалтын менежер/хичээлийн эрхлэгч хариуцан гүйцэтгэнэ.

4.Сурагчдын дотуур байртай ерөнхий боловсролын сургуулийн захирал, нягтлан, нярав, эмч, бусад туслах ажилчин сурагчдын дотуур байрны харгалзах албан тушаалын ажил үүргийг давхар хариуцан гүйцэтгэнэ.

5.Ерөнхий боловсролын тусгай сургууль үйл ажиллагааны онцлогоос хамаарч  Бага, дунд боловсролын тухай хуулийн 13.6-д заасан шаардлага болон  бодит хэрэгцээндээ нийцүүлж  жишиг нормативт заасан орон тоог 5 хүртэл тоогоор нэмэгдүүлж болно.

6.Аймгийн төвийн сум болон 8001-ээс дээш хүн амтай сумаас бусад сумдын сургуульд нягтлан бодогчийн орон тоо бий болгохгүй бөгөөд нягтлан бодогчийн ажил үүргийг Сумын санхүүгийн алба хариуцан гүйцэтгэнэ. Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль нь орон тооны жишиг норматив, хүүхдийн тоо харгалзахгүйгээр нэг нягтлан бодогчтой байна.

7.Ерөнхий боловсролын сургуулийн цэвэрлэгээ, үйлчилгээ, халаалт, сантехник, цахилгаан, харуул хамгаалалт, эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан чиглэлд заасны дагуу гүйцэтгүүлнэ. Байршил, үйл ажиллагааны хэв шинж, онцлогийг харгалзан эдгээр үйлчилгээг цогцоор буюу байр ашиглалтын  захиргаа, үйлчилгээний хэлбэрээр хэрэгжүүлж болно. Энэхүү гэрээгээр гүйцэтгүүлэх үйлчилгээг сургуулийн байршил, төвөөс алслагдсан байдал, зах зээл дэх үйлчилгээний эрэлт, нийлүүлэлт зэргээс шалтгаалан хэрэгжүүлэх боломжгүй бол нормативт заасан орон тоог баримталж болох бөгөөд  дараах байдлаар зохицуулна. Үүнд:

  • ердийн галлагаатай  сургууль, дотуур байрны зуух/пийшингийн тоо 12 хүртэл бол халаалтыг сургуулийн жижүүр/манаач, эсхүл үйлчлэгч хариуцан гүйцэтгэх бөгөөд галчийн байнгын орон тоог бий болгохгүй.  Хэрэв нам даралтын зуух болон ердийн галлагаа хосолсон бол ердийн галлагааны зуух/пийшингийн тоог үл харгалзан уурын зуухны галч  давхар хариуцан гүйцэтгэнэ. 
  • төвлөрсөн халаалттай сургууль, дотуур байрны дунд нэг сантехникч ажиллана.
  • ахлах сургуулийн хичээлийн байр эсхүл цогцолбор сургуулийн салбар нь төвөөсөө эсхүл нэг нь нөгөөгөөсөө 1 км-ээс дээш зайтай бол сургууль бүрд жижүүр/манаач ажиллаж болно. Хэрэв цогцолбор сургуулийн барилгууд хоорондоо 1 км-ээс хэтрэхгүй зайнд байрладаг бол жижүүр/манаачийн чиг үүргийг орон тооны нормативт багтаан нэгтгэн зохион байгуулна.
  • сургуулийн цэвэрлэгээ хийх талбай нь нормативт заасан хэмжээнээс 50 хувиар их бол ажлын ачааллыг харгалзан үйлчлэгчийн орон тоог цалингийн сандаа багтаан нэгээр нэмэгдүүлж болно. 
  • нийтдээ 481-ээс доош хүүхэдтэй сургуульд эмч ажиллуулахгүй бөгөөд сум, дүүргийн эрүүл мэндийн төв, багийн эмнэлэг, өрхийн эмнэлгээс шаардлагатай урьдчилан сэргийлэх болон бусад тусламж үйлчилгээг авч, хэрэгжилтийг хамтран зохион байгуулна.
  • сургууль, цэцэрлэг нэг байранд буюу цогцолбор хэлбэрээр ажилладаг бол байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах манаач, жижүүр, үйлчлэгч, галч зэрэг үйлчилгээний  орон тоог давхардуулан бий болгохгүй.
  • сургууль нь үдийн цайны хөтөлбөрөө өөрөө зохион байгуулдаг бол тухайн гал тогоонд дотуур байрны тогооч хамаарахгүйгээр 1 тогооч нэмж ажиллуулж болно.
  • Сурагчдын дотуур байртай сургууль бага ангийн сурагчдын үдийн цай, үдийн хоолыг дотуур байрны гал тогооны хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар бэлтгэж болно. Энэ тохиолдолд дотуур байрны тогооч, гал тогооны туслах ажилтныг нэг суралцагчид ногдох хувьсах зардлын нормативаар тооцсон цалингийн санд багтаан ажиллуулна.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын  сургуулийн багшаас бусад захиргааны болон үйлчилгээний ажилтны орон тооны нормативт тусгайлан заагаагүй чиг үүргийг гэрээгээр эсхүл захиргааны бусад ажилтнуудын ажил үүргийн хуваарьт  тусган гүйцэтгүүлнэ.

-оОо–

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/8235?lawid=13163