Дамдины Сүхбаатар нь сайн удирдагч, одоогийн хэллэгээр менежер байжээ

Д.Сүхбаатар нь 1893 оны 2 дугаар сарын 2-нд Их хүрээний элбэг амгалан суурин буюу одоогийн Улаанбаатар хотын Амгаланд ядуу ард Дамдины 3-р хүү болон төржээ. Тэрээр бага наснаасаа ажил хийж, ядуу эцэг, эхийнхээ амьдралд тусалж байсны зэрэгцээ тэр үеийн бичгийн их хүн С.Жамъяанд шавь орж гэрийн сургалтаар монгол хэл бичиг, тоо сурсан нь түүнд эрдэм номын үүдийг нээсэн юм.

Д.Сүхбаатарын энгийн даруу зан чанар, ядуу дорд хүмүүсийг энэрэн хайрлах үзэл нь түүнийг олон түмний дунд баатрын ёсоор алдаршуулжээ. Түүний сурах мэдэхийн хүсэл, юмс үзэгдлийн мөн чанарыг ухан ойлгох эрмэлзэл нь улс орны домогт удирдагч болохын үндэс болсон. <Ичинноров С. Түүхийн үнэнийн мөрөөр.-УБ.,2000 .-х.168>

Алсын хараа:

Түүний үзэл санааны хөгжилд монголын ард түмний үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл хүчтэй нөлөөлжээ.Монголын үндэсний хувьсгалын анхны улс төрийн байгууллага болох хувьсгалт хочр нууц бүлгийн нэг Хүрээний бүлгийг үндэслэгчдийн нэг нь Д.Сүхбаатар билээ. Монголын эх оронч хувьсгалчдын үүсгэн байгуулсан хувьсгалт нууц бүлгүүдийн үйл ажиллагаа нь улс үндэсний тусгаар тогтнолыг байлдан авахын тулд хувьсгалт тэмцлийг нууцаар зохион байгуулахад чиглэж байв. Эндээс үзэхэд тэрээр алсын хараатай удирдагч байсан бөгөөд тэр нь “Монгол улсын тусгаар тогтнол” байв.

НОМЫН САНГИЙН БҮСГҮЙЧҮҮД

  Ногоолин талын цэцэгс шиг Гэрэлт үзэсгэлэн цацруулсанНомын сангийн хүүхнүүдГэгээ татсан харцтайАлхаа гишгээ нь аядуу зөөлөнАвах гээхийг оносон намжиртайАлаг нүд нь ухаарал шингэсэнАлдах ёсгүйн талбиун харцтайМэндлэхдээ хэлэх тахимдуу үгсМишээхэд нь яралзах хашийн шүдГүн дэлгэрэнгүй утгын түгжээтэйГүйцэж мэдэхийн аргагүй нууцтайМонгол ганжуурын алтан үсэг шигМойл нүдтэй үзэсгэлэнт бүсгүйчүүдЕсөн эрдэнийн судар шиг элгэмсэгЕрөөл билгийн хадаг шиг эрхэмсэг  …

Уншигчийн үнэмлэх…

Хүргэлтийн үйлчилгээ бол гэрээр ном олгох ажлын шийдвэрлэх шаардлагатай бүрэлдэхүүн хэсэг юм.
Өнөөгийн номын сангийн ихэнх нь өөрийн вэб сайттай болсон хэдий ч дийлэнх нь танилцуулга, зарим нэг мэдээ, зарлал хүргэх төдийгөөр хязгаарлагдаж байна. Номын сангаас үйлчилгээ авч байгаа ихэнх хэрэглэгчид өөрийн биеэр ирж шаардлагатай мэдээллээ уншиж, зарим нэг мэдээллийг хувилж авдаг.

Америкийн номын сангуудад ажиллагсдад тавигдах нийтлэг шаардлага

Номын сангийн хөгжилд мэргэжлийн боловсон хүчний үүрэг оролцоо чухал байдаг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын номын санд ажиллагсдад тавигдах нийтлэг шаардлага гэж байдаг. Доорх хүснэгтэд Америкийн номын сангуудад ажиллагсдад тавигдах нийтлэг шаардлагын нэгээхэн хэсгийг орууллаа. Номын сангийн захирал: Аль нэг мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байх Америкийн номын сангийн холбооноос магадлан итгэмжлэгдсэн сургуулиас Номын сангийн чиглэлээр магистрийн…