Дамдины Сүхбаатар нь сайн удирдагч, одоогийн хэллэгээр менежер байжээ

Д.Сүхбаатар нь 1893 оны 2 дугаар сарын 2-нд Их хүрээний элбэг амгалан суурин буюу одоогийн Улаанбаатар хотын Амгаланд ядуу ард Дамдины 3-р хүү болон төржээ. Тэрээр бага наснаасаа ажил хийж, ядуу эцэг, эхийнхээ амьдралд тусалж байсны зэрэгцээ тэр үеийн бичгийн их хүн С.Жамъяанд шавь орж гэрийн сургалтаар монгол хэл бичиг, тоо сурсан нь түүнд эрдэм номын үүдийг нээсэн юм.

Д.Сүхбаатарын энгийн даруу зан чанар, ядуу дорд хүмүүсийг энэрэн хайрлах үзэл нь түүнийг олон түмний дунд баатрын ёсоор алдаршуулжээ. Түүний сурах мэдэхийн хүсэл, юмс үзэгдлийн мөн чанарыг ухан ойлгох эрмэлзэл нь улс орны домогт удирдагч болохын үндэс болсон. <Ичинноров С. Түүхийн үнэнийн мөрөөр.-УБ.,2000 .-х.168>

Алсын хараа:

Түүний үзэл санааны хөгжилд монголын ард түмний үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл хүчтэй нөлөөлжээ.Монголын үндэсний хувьсгалын анхны улс төрийн байгууллага болох хувьсгалт хочр нууц бүлгийн нэг Хүрээний бүлгийг үндэслэгчдийн нэг нь Д.Сүхбаатар билээ. Монголын эх оронч хувьсгалчдын үүсгэн байгуулсан хувьсгалт нууц бүлгүүдийн үйл ажиллагаа нь улс үндэсний тусгаар тогтнолыг байлдан авахын тулд хувьсгалт тэмцлийг нууцаар зохион байгуулахад чиглэж байв. Эндээс үзэхэд тэрээр алсын хараатай удирдагч байсан бөгөөд тэр нь “Монгол улсын тусгаар тогтнол” байв.

Дамдины Сүхбаатар нь тухайн цаг үеийнхээ шилдэг менежер (удирдагч) байсан гэдэг нь маргаангүй үнэн билээ.Үүнийг Хиагт хотыг чөлөөлсөн тулалдааны жишээгээр харвал:

Төлөвлөлт

Удирдагч хүний хувьд тэрээр сайн төлөвлөгөө боловсруулж түүнийхээ дагуу амжилтанд хүрч байв. Тухайлбал:

…Д.Сүхбаатарын удирдлагаар ардын журамт цэргийн жанжин штабаас боловсруулсан Хиагтыг чөлөөлөх байлдааны төлөвлөгөө ёсоор… …ардын журамт цэрэг 1921 оны 3-р сарын 18-ны шөнө дунд Хиагт хотыг бүрэн чөлөөлжээ. <Дамдингийн Сүхбаатар:намтар.-УБ.,1973 .-х.148-149>

Зохион байгуулалт

Тэрээр зохион байгуулах авъяастай байсан нь тулалдааны үеэр аль анги хороог хаана байрлуулах талаар гаргасан шийдвэр нь …Сүхбаатарын командалсан 1 ба 3 дугаар хороо, Хиагтын Баруун Хойтох Эрээн хамраас Төгсгөө булагийн эх хүртэл, 2-р хороо булагийн адгаас Орос булагийн хамар хүртэл, 4 дүгээр хороо түүнээс залган Зуун цэргийн дуган, Хойт манханы нарч хүртэл газрыг тус тус хамран Хиагтын хойт, баруун, өмнө гурван талаас хагас бүлэн давших … <Мөн тэнд > гэсэн санаагаар илэрч байв.

Зохицуулалт

Менежер хүний хийх ёстой ажлын нэг нь зохицуулалт бөгөөд Д.Сүхбаатар цаг үеийн байдлаас шалтгаалан зохицуулалтыг хийж чаддаг байсан нь …Хүч тэнцвэргүй хатуу ширүүн тулалдаан эхлэв…ардын журамт цэрэг арга буюу Эрээн нарсны нуруу руу ухран зохистой байр эзлэн…журамт цэрэг давуутай байдлаа дахин сэргээж байлдааны санаачлагыг гартаа авав… <Дамдингийн Сүхбаатар:намтар.-УБ.,1973 .-х.150>

Хяналт

…Дайн байлдааны хөлөөр айн сандарч амь зулбан зугтсан энгийн хүмүүсийн эд бараа, пүүс дэлгүүрийг хулгайлан завших, бусдыг айлган сүрдүүлж түйвээн үймүүлэхийг оролдогчдыг байлдааны үеийн цааз хуулиар шийтгэх тухай Сүхбаатар тушаал гаргаж зөрчигчдөд хатуу арга хэмжээ авч байв… <Мөн тэнд > гэснээс үзэхэд тэрээр хяналтын үүргийг хатуу ухамсарласан нэгэн байсныг харуулна.

Боловсон хүчин

…Ардын цэргийн төв аппарат ба хязгаар нцтгийн сэргийлэх ангиудыг туршлагатай командлах боловсон хүчнээр хангах зорилгоор Хатанбаатар Магсаржав, баруун замын тусгай ангийн жанжин Х.Чойбалсан, дэд жанжин Б.Пунцаг нарыг 1922 оны эхэнд Д.Сүхбаатарын тушаалаар нийслэлийн газар татаж цэргийг удирдах дээд тушаалын албанд тохоон томилсны дээр… <Дамдингийн Сүхбаатар:намтар.-УБ.,1973 .-х.195-196> гэх мэтчилэн шаардлагатай газар хэрэгтэй хүнээ зөв сонгож байжээ.