ЕБС-н номын санчдын цалин

ЕБС-н номын санчдын цалингийн талаар БСШУСЯ төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан аймгийн боловсрол соёлын газар, нийслэлийн боловсролын газрын дарга нарт “Чиглэл өгөх тухай” албан бичиг илгээжээ.…

Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам

Засгийн газрын 2016 оны 288 дугаар
тогтоолын  хавсралт

УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН НОМЫН САНГИЙН САН ХӨМРӨГИЙГ
БАЙГАЛИЙН ГАМШИГ, ГЭНЭТИЙН БУСАД АЮУЛЫН ҮЕД
НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг (цаашид “санхөмрөг” гэх) байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, аюулын үед нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Сан хөмрөгийг авран хамгаалах зорилгоор гамшигт өртсөн нөхцөл байдлыг харгалзан түр хугацаагаар буюу бүр мөсөн аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлэлт хийж болно.

1.3. Сан хөмрөгий гнүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам болон энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулаас урьдчилан сэргийлэх

Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн үлгэрчилсэн дүрэм

Боловсрол, соёл, шинжлэх ухааны

сайдын 2008 оны 10 дугаар сарын 20-ны

өдрийн 30 дугаар тушаалын хавсралт

Ерөнхий боловсролын сургуулийн номын

сангийн үлгэрчилсэн дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ерөнхий боловсролын дунд сургуулийн номын сан /цаашид “номын сан” гэнэ/ бол ерөнхий боловсролын дунд сургуулийн бүтцийн бүрэлдэхүүн нэг хэсэг бөгөөд соёл, боловсрол мэдээллийн төв мөн. Номын сан нь сургалтын агуулгад нийцэхүйц ном, хэвлэл болон баримт бичгийг цуглуулах, эмхлэн төрөлжүүлэх, хадгалах, ном хэвлэл, мэдээллээр багш, суралцагсдад үйлчилэх боловсролын түшиц байгууллага болно.…

Аймаг, нийслэлийн нийтийн номын сангийн үлгэрчилсэн дүрэм

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

                                                                          2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн

                                                                      415 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Аймаг, нийслэлийн нийтийн номын сан нь /цаашид “Нийтийн номын сан” гэнэ/ бие даасан үйл ажиллагаатай, иргэдэд ном, хэвлэл мэдээллээр үйлчлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах үүрэг бүхий орон нутгийн төрийн өмчийн соёлын байгууллага мөн.

1.2. Нийтийн номын сан нь Монгол улсын хууль, тогтоомж, төр засгийн бодлого, шийдвэр, дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллагын удирдлагаар ажиллана.…

Б.Баяраа: 16 жилийн өмнө номын сангийн салбарт хоёр гурван л дүрэм журам мөрдөгдөж байсан бол одоо 55 болтлоо өссөн

Монголын Номын сангуудын Консорцуимаас номын сангийн салбарт ажиллаж буй хүмүүстэй уулзан тус салбарын ололт, амжилт, хүндрэл бэрхшээл, шийдэл, арга туршлагуудыг олон нийтэд мэдээлэх, сурталчилах, түгээх зорилгоор “Ажлын завсарлага” ярилцлагын буланг хөтлөн явуулахаар болсон билээ. Уг ажлын эхлэл болгож БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Баяраатай Монголын номын сангуудын хууль эрхзүйн өнгөрсөн болон өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Энэ удаагийн ярилцлагын багт Т.Хайдав, В.Түвшинтогтох нар ажиллаа. Дараагийн удаа ярилцах хүн болон сэдвийг номын санчдын саналаар сонгох боломжтойг дуулгахад таатай байна. Ингээд уг ярилцлагыг толилуулъя.

 

Арван таван жилийн өмнө номын сангуудын хууль эрхзүйн орчин ямар байв?

2001 онд энэ ажлыг анх авахад номын санд мөрдөгддөг хоёр, гуравхан л дүрэм журамтай, номын сан бие даасан байгууллага байх албагүй, тэр бүү хэл яаманд номын сан хариуцсан мэргэжилтэн байдаг үгүйг нь мэддэг ч үгүй байсан тэр үед орж ирж байсан. Эхлээд их сайхан мөрөөдөлтэй орж ирсэн. Бүх зүйлийг шийдчихдэг их сайхан газар орж ирлээ гэж бодсон. Гэтэл нэгдүгээрт: Эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай юм байна гэдгийг тодорхой хугацааны дараа ойлгосон. Эрхзүйн орчин сайн бүрдэж байж номын сангийн үйл ажиллагаа тогтвортой хөгждөг юм байна.