Америкийн жирийн тосгоны номын сан буюу жижиг номын сангийн хөгжлийн чиг хандлага

Хоёр жилийн өмнө Висконсин мужийн нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмжийг Монголын нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмжтэй харьцуулсан судалгаа хийж номын санч сэтгүүлд нийтлүүлж байсан. (Энд дарж уншиж болно.)
Энэ удаад түүний зэргэлдээ муж болох ИОВА мужийн нэг жижиг хотын номын сангийн тухай өөрийн бодлоо хуваалцаж байна.
Америкийн ИОВА (Iowa) муж 3.135 сая хүн амтай. (https://en.wikipedia.org/wiki/Iowa) Энэ мужид Wyoming нэртэй жижигхэн хот (тосгон) байдаг юм байна. 2016 оны байдлаар 513 оршин суугчтай гэжээ. (https://en.wikipedia.org/wiki/Wyoming,_Iowa)
Эндхийн нийтийн номын сан нь 3 номын санчтай ч зуны турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгааг вэб сайтаас нь харж болно.

http://www.wyoming.lib.ia.us/wyoming/contact-us/staffdirectory/LibraryStaffDirectory

Энэ номын сангийн вэб сайтаас ажигласан зүйлсээ та бүхэнтэй хуваалцая.

1. Номын сангийн байр, талбай нь манай сумын номын сангаас томгүй харагдаж байна.
 
2. Гэвч тохижилт, хаяг нь хэнд ч гологдохгүй.
 Номын сангийн байр талбай нь жижиг ч түүнийг цөөн хүнд үйлчилгээ үзүүлэхэд тохиромжтой байдлаар тохижуулжээ.
3. Хүн ам цөөхөн гэлтгүй тэндхийн хүүхдүүдийг зуны турш уйдаахгүй, сурч, боловсроход нь дэмжлэг туслалцаа үзүүлж, ажилладаг юм байна. Гэтэл Манай номын сангууд зуны турш амралтын горимд шилждэг.
 Доорх зурагт зохион байгуулсан хөтөлбөрүүдийг орууллаа. Дэлгэрэнгүйг http://www.wyoming.lib.ia.us/events
4. Вэб сайтын ажиллагаа, оруулсан мэдээллийг манай томоохон номын сангууд ч туршлага болгож судалмаар юм байна. (Joomla, WordPress -тэй төстэй Plone гэж CMS ашигладаг.)
Номын сангийн вэбсайт: http://www.wyoming.lib.ia.us/
5. Номын сангийн автоматжуулалтын Apollo гэдэг програм ашигладаг.
Жижиг номын сангууд автоматжуулалтын програмыг удирдаж, ашиглахад нэлээд олон бэрхшээл тулгардаг. Тухайлбал:
  1. Сервэрийн зардал
  2. Автоматжуулалтын програм хариуцсан ажилтан
  3. Өндөр хурдны, байнгын интернэт
  4. Програмд гарсан алдаа бүрийг номын санч засахад төвөгтэй
  5. Мэдээлэл устах эрсдэл гэх мэт. (Дэлгэрүүлж унших : Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулахад тулгамдаж буй асуудлууд )
Apollo програмыг өөрийн компьютерт суулгадаггүй, харин түрээсийн үйлчилгээ авдаг юм байна. https://wyoming.biblionix.com
Түрээсийн үйлчилгээ нь харьцангуй хямд, дээрх бэрхшээлүүдийг шийдээд зогсохгүй, номын сангийн зүгээс програмын ажиллагаанд санаа зовох бус, харин үндсэн үйлчилгээнд л хамаг анхаарлаа хандуулах давуу талыг олгодог.
Монголд Openbiblio програмыг түрээслэх үйлчилгээг 2012 оноос эхлүүлсэн. http://mongolmedleg.org/openbiblio-host/  
Мөн Lib4u програмыг 2017 оноос түрээсэлж байна. http://lib4u.net
Түрээсийн үйлчилгээ авч байгаа номын сангийн жишээ. http://bookcafe.mongolmedleg.org/ )
6. Номын сангийн ажлыг сар бүр нээлттэй тайлагнаж байгаа нь өөрсдийн ажлыг бусдад таниулахын зэрэгцээ төр засгаас болон олон нийтээс дэмжлэг авах САЙН МАРКЕТИНГ юм.
7. Ажлыг мэргэжлийн түвшинд хийдэг нь вэб сайтад байршсан мэдээллүүдээс тодорхой харагдаж байна.

Дүгнэлт:

Манай нэгэн үүрэн холбооны компаний захирал …3G технологийг орон даяар суулгаад дуустал дараагийн үе буюу 4G гараад ирсэн байна, одоо дахиад суулгана даа… гэж ярьсан байдаг.
Орчин цагт жижиг номын сангууд технологийн хөгжлийн хурдыг гүйцэж, програм, тоног төхөөрөмжөө шинэчлэх гэвэл нэлээд их зардал, хугацаа шаардахаар болоод байна.
Гэтэл номын сангийн үндсэн үүрэг бол технологийг өөртөө эзэмших бус, харин уншигчдад мэдээллийн үйлчилгээ үзүүлэх юм.
Номын сангууд өөрт байгаа байранд, хамгийн сүүлийн техник төхөөрөмж ашиглахгүйгээр уншигчдад чиглэсэн үйлчилгээ үзүүлж болохыг Wyoming хотын номын сангийн вэб сайтад байгаа мэдээллээс харж болно.
Иймд аймаг, сумын нийтийн номын сан, ЕБС-н номын сангууд энэ хотын (тосгоны) номын сангийн туршлагыг судалж, вэб сайт, автоматжуулалтын програмыг мэргэжлийн байгууллага, хүмүүст хариуцуулаад өөрийн үндсэн үйл ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй юм.

Ашигласан эх сурвалж:

  1. http://nationallibrary.mn
  2. http://mongolmedleg.org/problem-of-automation/
  3. http://www.wyoming.lib.ia.us/
  4. https://wyoming.biblionix.com/catalog/
  5. https://www.google.mn/maps/place/Wyoming+Library/@42.058875,-91.0060033,2213m/data=!3m1!1e3!4m8!1m2!2m1!1s109+Main+Street,+Wyoming,+IA+52362!3m4!1s0x87e371c6aac85a31:0xa38a9bda65942b25!8m2!3d42.0586735!4d-91.0060097
  6. https://www.google.mn/maps/place/Wyoming,+IA+52362,+USA/@42.0595477,-91.0102455,13z/data=!4m13!1m7!3m6!1s0x87ee5e6ff1f86019:0xc6ef634a57c759d9!2sIowa,+USA!3b1!8m2!3d41.8780025!4d-93.097702!3m4!1s0x87e371c3e9272ae3:0x2f0070489627bdda!8m2!3d42.0589797!4d-91.007309
  7. https://en.wikipedia.org/wiki/Iowa
  8. https://en.wikipedia.org/wiki/Wyoming,_Iowa
  9. http://mongolmedleg.org/openbiblio-host/
  10. http://lib4u.net

Нийтэлсэн: Т.Хайдав (СУИС. Соёлын сургууль. Номын сан судлалын тэнхим)