Номын санд амьдардаг муурыг үлдээхээр шийджээ…

Техас мужийн Уайт-Сетлмент хотын номын санд зургаан жил амьдарсан Браузер хэмээх муурыг дэлхийн олон иргэдийн хүсэлтийн дагуу тэнд нь үлдээхээр боллоо хэмээн Independent сонин уламжиллаа. Мууранд дургүй уншигчдын гомдлоор муурыг номын сангаас өөр газар аваачих шийдвэр гаргаад байсан юм. Гэвч Браузерийг номын санд нь үлдээхийг хүссэн 1800 орчим цахим шуудан Герман, Франц, Малайз, Канад, Америкаас ирсний дараа хотын зөвлөл яаралтай хурал хийж “Тэр бидэнтэй хамт зургаан жил амьдарсан. Олон номын санд байдаг хулганын асуудлыг шийдэхийн тулд тэр ирж байсан. Браузер энэ асуудлыг шийдсэн” хэмээн Уайт-Сетлемент хотын зөвлөлийн гишүүн ярилаа. Ийнхүү муурыг номын санд нь үлдээхээр болсон байна.

https://www.theguardian.com/us-news/2016/jul/04/library-cat-browser-texas