Парис дахь номгүй номын дэлгүүр

 

ПАРИС — График дизайны оюутан Готиер Шарриерт Парисын шинэ номын дэлгүүрээр оронгуут “Ном нь хаана байгаа юм бол оо?” гэсэн бодол төржээ. Тэрбээр “Би хоосон орон зайн дунд хоёр сандал тавьсныг хараад андуурчихав уу гэж санасан шүү” хэмээв. Гэхдээ номын нөөцгүй байгаа нь дэлгүүрийг ажиллуулдаг Les Puf хэвлэлийн газрын захиалгын алдаа биш. Энд номууд бий. Харин хэрэглэгчийн захиалгаар газар дээр нь Espresso Book Machine-aap хэвлэж өгдөг аж.
 

Уг принтерийг үйлдвэрлэгч Америкийн On Demand Books компани бүтээгдэхүүнээ “түргэн номын машин” хэмээн үйлдлээр нь нэрлэсэн байна. Кофе уух завсар буюу тавхан минутад хэвлэдэг. Машиныг дэлгүүрийн буланд байрлуулсан агаад PDF-ийг цаас болгон шажигнуулна. Хэрэглэгч кофе балгах зуураа таблетаар номоо сонгож, гараар бичсэн тэмдэглэлээ ч нэмж оруулах боломжтой. Дэлгүүрийн захирал Александр Годефрой “Хүмүүс маш их гайхдаг” гэлээ. Тэрбээр бизнес талаасаа “Бид ном хадгалах орон зайд зовохгүй болсон. Байрны талбайн хэмжээ 80 шоо метр. Би уншигчдад аль болох олон номын нэр санал болгодог” хэмээн өгүүлэв.
 

Les Puf-ийн 5000 номоос гадна On Demand Books- ийн файл дахь гурван сая номыг энд хэвлүүлэн авч болно. Анх 1921 онд нээгдсэн номын дэлгүүрийн хувьд энэ бол маш шийдвэртэй өөрчлөлт юм. Парисын давчуухан төв гудамжинд түрээс өндөр учир худалдааны сайтуудын өрсөлдөөний улмаас уг санаа эхэлсэн юм. Латин хороолол хамгийн өндөр түрээстэй газрын нэг. Иймээс хотын зөвлөл энд төсөл хэрэгжүүлж, соёлын үнэ цэнэтэй бизнес эрхлэгчдэд зах зээлээс доогуур ханшаар байр түрээслүүлжээ. Les Puf төсөлд хамрагдаж, гуравдугаар сараас Mon- sieur-le-Prince гудамжинд дэлгүүрээ нээв.
 

Ер нь 10-аад жил уналттай байсан бие даасан номын дэлгүүрүүд ч өөдөлж эхлэв бололтой. Amazon-ын оронд ойролцоох дэлгүүрээс ном худалдаж авахад тусалдаг NearSt гэдэг Лондонд төвтэй мобайл аппликэйшнийг үүсгэн байгуулагч Ник Брэкенбэри “Энэ салбар буцан сэргэж байна. Номын дэлгүүрүүд хүмүүсийг буцаан татахын тулд шинэ, жижиг зүйлс сэдэж байгаа” гэсэн юм.
 

Лондоны Сохо гудамж дахь клуб гишүүддээ уушнаас гадна ном санал болгодог. Ноттинг Хилл хорооллын хоолны номын дэлгүүр өглөө бүр арын өрөөндөө олон жорынхоо аль нэгээр хоол бэлтгэх боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгож байна.
 

Ноён Годефрой дэлгүүрийнхээ салбарыг Францын өөр хотуудад нээх талаар бодож байгаагаа ярив. Тэрбээр “Бизнесээ эхлээд хэдхэн долоо хоносон ч санаснаас хавьгүй олон ном худалдсан учир цааш ажиллах урам зоригтой байгаа. Бид өдөртөө 10-15 ном борлу ул на гэж тооцсон. Гэтэл гуч, дөч хүрээд байгаа” хэмээн өгүүлсэн билээ.