Нэг:Нийтлэг үндэслэл
1.1 Номын сангийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 24 дүгээр зүйлийн 2-т заасан “Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь уншлагыг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулах, тэргүүний уншигч-иргэн, гэр бүл байгууллагыг сурталчилах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2 Номын сан болон уншлагын төвүүдийн үйл ажиллагааг дэмжин, нийгмийн бүх салбарт мэдлэг мэдээллийг эргэлтэнд оруулан монгол хүний оюун санааны болон эдийн засгийн чадамжийг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.3 Ном унших ажлыг бүх нийтийн хэрэглээ болгох зорилгын үүднээс зохион байгуулж буй тогтмол үйл ажиллагаа байгууллагын хамт олны ажлыг нийтийн уншлага гэж үзнэ. Нийтийн уншлагыг дэмжих нь улс орны бүтээн байгуулалтанд оролцох хүний хөгжилд зохих хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
1.4 Энэхүү журмыг өмчийн хэлбэр харгалзахгүй номын сан, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн дагаж мөрдөнө.
…
Read More