Аймаг, нийслэлийн нийтийн номын сангийн үлгэрчилсэн дүрэм
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн
415 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Аймаг, нийслэлийн нийтийн номын сан нь /цаашид “Нийтийн номын сан” гэнэ/ бие даасан үйл ажиллагаатай, иргэдэд ном, хэвлэл мэдээллээр үйлчлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах үүрэг бүхий орон нутгийн төрийн өмчийн соёлын байгууллага мөн.
1.2. Нийтийн номын сан нь Монгол улсын хууль, тогтоомж, төр засгийн бодлого, шийдвэр, дүрэм, журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллагын удирдлагаар ажиллана.…