НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВТОМАТЖУУЛАХАД БАРИМТЛАХ ЗӨВЛӨМЖ
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 563 дугаар тушаал
ЗӨВЛӨМЖ БАТЛАХ ТУХАЙ
“Соёлын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 14 дэх заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөний 3.1.18 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. “Номын сангийн үйлчилгээг автоматжуулахад баримтлах зөвлөмж”-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Уг зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг төв, орон нутгийн нийтийн номын сан, бүх шатны сургуулийн номын сангийн дарга, захирал нарт үүрэг болгосугай.…