Нийтийн номын сангийн хөгжлийн чиг хандлага

 

Хүн төрөлхтөн шинжлэх ухаан, технологийн хувьсгалд тулгуурлан аж үйлдвэржсэн нийгмээс мэдээлэлжиж, даяаршиж буй нийгэмд шилжиж байна.

Ирээдүйн технологийн чиг хандлага зөвхөн зарим технологийн дэвшлийг хурдасгах төдийгүй, мэдээлэл, био зэрэг технологийн хам нөлөөний үйлчлэлээр аж амьдралын бүхий л хүрээнд хувьсгал хийх юм[1].

Тасралтгүй хөдөлгөөнд орших хүний нийгэмд нийтийн номын сан нь байнга өөрчлөгдөж тухайн нийгмийнхээ хөгжилтэй зэрэгцэн явах шаардлага тулгардаг. Энэ утгаараа улс орнуудын нийтийн номын сан нь өнөөгийн мэдээлэл дамжуулах гол хэрэгсэл болсон интернэтийг өөрийн үйл ажиллагаандаа амжилттай хэрэглэж, уншигч үйлчлүүлэгчдийнхээ хүсэн хүлээсэн үйлчилгээг хүргэсээр байна.

Орос улс номын сан, музей, архивын нөөцөө Үндэсний цахим номын санд нэгтгэнэ

Оросын Төрийн думын хаалтын бүгд хуралдаанаар мэдээллийн томоохон сан бүхий Үндэсний цахим номын сан байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.

НОМЫН БАЯРЫН ӨДӨР ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ ерөнхийлөгчийн зарлиг

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

НОМЫН БАЯРЫН ӨДӨР ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

 

                  2012 оны 08 дугаар

                   сарын 24-ны өдөр                                                                            Дугаар 158                                                                                            Улаанбаатар хот

 

          Монгол туургатны мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнайд ном эрдмийг хүндэтгэн дээдлэж есөн эрдэнээр чимэглэн, шасдир их цадиг, суу сэтгэлгээний охь болсон бүтээлүүдээ нандигнан хайрлаж, ном дор мөргөхийг сүслэн, эрхэмлэн уншдаг ариун ёс, уламжлал бий.

Нийтийн уншлагыг дэмжих журам

Нэг:Нийтлэг үндэслэл

1.1    Номын сангийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 24 дүгээр зүйлийн 2-т заасан  “Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь уншлагыг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулах, тэргүүний уншигч-иргэн, гэр бүл байгууллагыг сурталчилах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2   Номын сан болон уншлагын төвүүдийн үйл ажиллагааг дэмжин, нийгмийн бүх салбарт мэдлэг мэдээллийг эргэлтэнд оруулан монгол хүний оюун санааны болон эдийн засгийн чадамжийг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

1.3   Ном унших ажлыг бүх нийтийн хэрэглээ болгох зорилгын үүднээс зохион байгуулж буй тогтмол үйл ажиллагаа байгууллагын хамт олны ажлыг нийтийн уншлага гэж үзнэ. Нийтийн уншлагыг дэмжих нь улс орны бүтээн байгуулалтанд оролцох хүний хөгжилд зохих хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

1.4   Энэхүү журмыг өмчийн хэлбэр харгалзахгүй номын сан, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн дагаж мөрдөнө.

Номын санд амьдардаг муурыг үлдээхээр шийджээ…

Техас мужийн Уайт-Сетлмент хотын номын санд зургаан жил амьдарсан Браузер хэмээх муурыг дэлхийн олон иргэдийн хүсэлтийн дагуу тэнд нь үлдээхээр боллоо хэмээн Independent сонин уламжиллаа. Мууранд дургүй уншигчдын гомдлоор муурыг номын сангаас өөр газар аваачих шийдвэр гаргаад байсан юм. Гэвч Браузерийг номын санд нь үлдээхийг хүссэн 1800 орчим цахим шуудан Герман, Франц, Малайз, Канад, Америкаас…

ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН НОМЫН САНД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН

САЙДЫН ТУШААЛ

 

1999 оны 04 -р сарын 02 өдөр              Дугаар 65                   Улаанбаатар хот

 

Нийтлэг шаардлага тогтоох тухай

Монголын их, дээд сургуулийн багш нарын анхдугаар их хурлаас гаргасан зөвлөмж болон Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны МОН 2719 төслийн “Сургалт, эрдэм шинжилгээний номын сангийн менежмент” дэд төслийн зөвлөхүүдийн зөвлөмжийг үндэслэн ТУШААХ нь: