ЛОС АНЖЕЛЕС ХОТЫН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН УНШИГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Уншигчийн сэтгэл ханамжийн судалгаа хийх шаардлага: Уншигчдын санал бодол, юуг сайжруулах боломжтой, юу нь болохгүй байгаа зэргийг мэдэхийн тулд сэтгэл ханамжийн судалгаа хийдэг. Тэдний юу хүсч байгааг тодорхойлох, сонирхлыг мэдэх, сонирхолд нийцсэн ямар шинэ үйлчилгээ нэвтрүүлж болох, нэвтрүүлсэн шинэ үйлчилгээ нь хүртээмжтэй байгаа эсэхийг олж тогтоох нь уншигчдын судалгааны зорилго юм. Уншигчдаас судалгаа авсны үр дүнд хэрэглэгчдийнхээ…