
Д.Сүхбаатар нь 1893 оны 2 дугаар сарын 2-нд Их хүрээний элбэг амгалан суурин буюу одоогийн Улаанбаатар хотын Амгаланд ядуу ард Дамдины 3-р хүү болон төржээ. Тэрээр бага наснаасаа ажил хийж, ядуу эцэг, эхийнхээ амьдралд тусалж байсны зэрэгцээ тэр үеийн бичгийн их хүн С.Жамъяанд шавь орж гэрийн сургалтаар монгол хэл бичиг, тоо сурсан нь түүнд эрдэм номын үүдийг нээсэн юм.
Д.Сүхбаатарын энгийн даруу зан чанар, ядуу дорд хүмүүсийг энэрэн хайрлах үзэл нь түүнийг олон түмний дунд баатрын ёсоор алдаршуулжээ. Түүний сурах мэдэхийн хүсэл, юмс үзэгдлийн мөн чанарыг ухан ойлгох эрмэлзэл нь улс орны домогт удирдагч болохын үндэс болсон. <Ичинноров С. Түүхийн үнэнийн мөрөөр.-УБ.,2000 .-х.168>
Алсын хараа:
Түүний үзэл санааны хөгжилд монголын ард түмний үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл хүчтэй нөлөөлжээ.Монголын үндэсний хувьсгалын анхны улс төрийн байгууллага болох хувьсгалт хочр нууц бүлгийн нэг Хүрээний бүлгийг үндэслэгчдийн нэг нь Д.Сүхбаатар билээ. Монголын эх оронч хувьсгалчдын үүсгэн байгуулсан хувьсгалт нууц бүлгүүдийн үйл ажиллагаа нь улс үндэсний тусгаар тогтнолыг байлдан авахын тулд хувьсгалт тэмцлийг нууцаар зохион байгуулахад чиглэж байв. Эндээс үзэхэд тэрээр алсын хараатай удирдагч байсан бөгөөд тэр нь “Монгол улсын тусгаар тогтнол” байв.
…
Read More