германчуудын 61 хувь нь “НОМ БОЛ амьдралынх нь салшгүй нэг цул” гэж хариулжээ

Номыг аль болох багаас нь…”
(Ном унших нь шүдээ угаах мэт чухал!)

Жил бүрийн шинэ оны эхээр номын сан орж шинэ жилийн амралтын өдрүүдэд уншихаар авсан номнуудаа буцааж өгөөд өөр ном авдаг л даа. Энд сургуулийн хүүхдүүд энэ үеэр нэлээн олон хоног амардаг, энэ удаа жишээ нь 12 сарын 19-нөөс 1 сарын 11 хүртэл амарч байгаа юм. Тэр л хэвшлээр саяхан ойролцоох номын сан орлоо. Хүүхдийн хэсэгт нь овоо удлаа. Өмнө нь ном онгичоод завгүй байдаг хүн энэ удаад шонхор хамар, цайвар үстэй герман хүүхдүүдийг харж хэсэг суулаа даа. Оронд нь монгол хүүхдүүд байж байна гэж төсөөлж нэг үзэв. Германы хөлд ороогүй мөлхөө жаал хүртэл ном сугавчлаад харж, эргүүлээд тэмтрээд эгээ л үнэртэж үзэх нь холгүй суучих юм. Нөгөө “сургуультай юу аятай” гэдэг шиг. Ийм мөлхөө хийгээд цэцэрлэгийн насны хүүхдийн номнуудыг яг л гар хүрэхээр жижиг жижиг дөрвөлжин хөөрхөн амьтны хээ хуартай хайрцагт хийсэн байх. Арай том 6-гаас 9 настай хүүхдийн номын тавиурууд өндрөөрөө мөн л тийм. Өсвөр насны хүүхдийнх өндрөөшөө тавиуриуд нь томорсон байрлалтай. Номын санд түүнчлэн хүүхдийн хэл, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомуудыг нас насных нь ангиллаар өрчихсөн байх нь өнгө алаглаж харагдана.

Хүмүүс “төөрсөн ой”-гоосоо гарахын тулд ном уншиж, номын санд суух хэрэгтэй

Наху гүний тулаан буюу Чингис хааны Наймантай хийсэн тулалдааныг түүхч О.Сүхбаатар, Х.Шагдар, Го. Аким, Ж.Базарсүрэн нар судлан өөрсдийн дүгнэлт, тайлбар сэлтийг хийсэн байдаг. Тэгвэл уг тулааны талаар судалдаг бас нэгэн судлаач гарч ирсэн нь Дархан-Уул аймгийн өндөр настан Гэлэнхүүгийн ПҮРЭВ ажээ. Г.Пүрэв нь Дархан хотод насаараа хөдөлмөрийн багш хийсэн бөгөөд одоо тэтгэвэртээ сууж, түүх сонирхдог ажээ.…

Хэвлэлийн эх бэлтгэгч, график дизайнер бүрийн хэрэглэдэг номын зохиогч Хаяаши Кимихико гэж хэн бэ?

Мэргэжлийн хэвлэлийн эх бэлтгэгч, дизайнерууд ажлаа хийхдээ програмын цэс, хулгана бага ашиглаж компьютерийн гарнаас товчны хослолоор (Жнь: CTRL+C ) гайхамшигтай хурдан ажиллахыг та харсан уу?

Ингэж ажиллахын тулд асар их хичээл зүтгэл, давтлага хэрэгтэйгээс гадна сайн сурах бичиг хэрэгтэй.

Компьютерийн график дизайны 4 ном (Page Maker, Photoshop, Corel Draw, Web Design – Dreamviewer) -ыг зохиосон хүн нь Хаяаши Кимихико хэмээх япон хүн байдаг.

Энэ хүн Жайка-гийн шугамаар Монголд ажиллахдаа Соёлын коллеж (одоо СУИС. Соёлын сургууль)-ийн хэвлэлийн эх бэлтгэлийн ангид хичээл зааж, эдгээр номуудаа бичжээ.

Ном унших зөвлөгөө

Ном уншихад орчин чухал үүрэгтэй байдаг. Иймээс гэрлийн өнгө даруухан, чимээ шуугиангүй, +18 градусаас илүүгүй дулаан, цэвэр агаартай өрөөнд ном уншихад хамгийн тохиромжтой. Ширээний гэрэл хэтэрхий ойр биш, жигд байх шаардлагатай. Ширээний болон цонхны гэрэл хүний зүүн гар талд байрлаж, нүүр, нүдэн дээр биш номон дээр тусаж байхаар байрласан байвал сайн. Гэрэл хэтэрхий хурц биш…